Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Жигүүр гранд групп” ХХК нь иргэн Ж.Энхболдын худал гүтгэлэгт албан ёсоор залруулга хийж байна
“Жигүүр Гранд Групп” ХХК нь  23-н жилийн ажлын арвин туршлагатай бөгөөд барилгын  салбартаа үнэнч ажиллаж байгаа үндэсний цөөн тооны компаниудын  нэг билээ.
 Тус компанийн барьсан барилга байгууламжаас худалдан авсан өмчлөгч бүхэн нь найдвартай, аюулгүй, боломжийн үнэтэй, чанарын  өндөр түвшинд баригдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсандаа сэтгэл хангалуун байдаг нь манай компанийн ажлын үр дүн билээ.
 “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Монгол Улсаас анх удаа Дэлхийн шилдэг 100 барилгын нэгээр шалгарсан “Гранд Плаза” үйлчилгээний цогцолбор болон “Лакшири зайсан виллаж”, “Хос жүрж” зэрэг орон сууцны хотхонуудаас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан иргэн Ж.Энхболд нь тухайн хотхонуудад  2-5 жил амьдарч, “Гранд Плаза цогцолбор”-т бизнесийн үйл ажиллагаагаа явуулсаар байгаа хэдий ч тухайн обьектуудынхаа  ашиглалтын зардал буюу СӨХ-ны зардлыг төлөхгүйгээр  өмчлөгч нарын  хууль ёсны эрхийг зөрчиж, тэднийг  үл хүндэтгэн, хохироосоор өнөөдрийг хүрсэн алдаагаа үл ухамсарлан,  манай компанийн нэр хүндэд бүдүүлгээр халдсан үйлдэл гаргаж байна.
“Жигүүр Гранд Групп”-ийн холбогдох ажилтнуудаас “Төлбөрийн үлдэгдэлтэй тул тооцоо нийлсний дараа  үл  хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авна уу” хэмээн амаар болон бичгээр албан ёсоор удаа дараа мэдэгдсээр байтал  компанийн ажилтнуудыг хооронд нь зохилдуулан 1ш  Үл  хөдлөх хөрөнгийн гэрчилгээг залилж авсан бөгөөд  үүндээ  амтшин  үлдсэн 1ш  гэрчилгээг иймэрхүү хэлбэрээр гартаа оруулах атгаг санаа агуулан ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтнуудыг байнга хэл амаар доромжилж, элдвээр айлган сүрдүүлж,  дарамтлан заналхийлэх замаар үл хөдлөх эд  хөрөнгийн гэрчилгээг хүчээр гаргуулахыг оролдож байгаа  төдийгүй  “Хэрэв та манай байгууллагын барьсан барилгуудаас үл хөдлөх хөрөнгө худалдан авсандаа сэтгэл ханамжгүй байвал, манай компанид буцаагаад  өгч болно” гэсэн саналыг удаа дараа тавьсан боловч  буцаан өгөхийг хүсдэггүйгээр зогсохгүй дахин  Хунгийн хотхоноос байр худалдан авахаар хүсэлт гаргасныг компанийн зүгээс хүлээж аваагүй болно.
 Түүний бусармаг үйлдэл нь даамжирч  2012 оны наймдугаар сарын 24-ний өдөр тус компанийн байранд дайран орж Ерөнхий захирал Д.Баттөрийг  хэл амаар доромжлон, заналхийлж  туйлын ёс зүйгүй, увиагүй авир гаргасан тул маргааныг таслан зогсоох үүднээс  харуул хамгаалалтын ажилтнууд  нь компанийн дотоод журмын дагуу шаардлага тавьж, иргэн Ж.Энхболдыг компанийн байрнаас гаргасан.
Энэхүү бодит байдлыг иргэн Ж.Энхболд нь өөрт ашигтайгаар  гуйвуулан, өөрийн буруутай  бүдүүлэг авир, үйлдлийг нуун дарагдуулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн бизнесийн нэр хүндийг унагаах  зорилгоор ташаа мэдээллийг төлбөртэйгээр байршуулж байгаа явдалд “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн  хамт олны нэрийн өмнөөс ихээхэн харамсч  энэхүү албан ёсны залруулгыг нийт захиалагч, харилцагч, үйлчлүүлэгч нартаа хүргэж байна.
Та бүхэнд эрүүл энх, аз жаргалыг хүсье.
“ЖИГҮҮР ГРАНД ГРУПП” ХХК
0 Сэтгэгдэл
Battur pizda uuriiguu yu geed bodtsiin boloo... Uilchluulegch haan gej bdiishde. Tanai umhii grand plaza uhsniih shildeg 100 barilga baihav dee. Gadaadiin neg hyamdhan sudalgaanii baiguullagad mungu ugch gerchilgee avsan biz de
yas yuman deer bol battor zodson l bgaa shd hudlaa deeguur mundagdaj iim yum bichej bhgu yu sda
tanaih bas l tulburtei tavia biz dee
Хамгийн их уншсан