Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
   МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилохдоо томилгооны сонсгол явуулахыг шаардаж байна

Монголын хүний эрх, сайн засаглалын төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудаас МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шаардлага хүргүүлжээ. 

Тус шаардлагад "Олон нийтийн гэх тодотголтой МҮОНРТ-ийн удирдлагын томилгоо нь олон нийтийн оролцоонд тулгуурладаггүй, улс төрийн нөлөөлөл дор явагдаж ирснийг бид эрс буруушааж, цаашид хараат бусаар, хөндлөнгийн нөлөөлөлгүй томилгоо явуулах нөхцөлийг хангаж ажиллахыг шаардаж байна" гэжээ.

Түүнчлэн дараах гурван шаардлагыг хүргүүлж буй юм.

  1. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг томилохдоо Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31.2 дугаар зүйлд заасны дагуу “сонгон шалгаруулах” замаар томилох, чингэхдээ нээлттэй зарлаж, талууд шударгаар өрсөлдөх боломжит хугацаа олгох;
  2. Мөн тус хуулийн 31.3 дугаар зүйлд заасны дагуу Ерөнхий захирлаар нэр дэвшүүлэх хүнд “улс төрийн намын гишүүн бус” байх шалгуурыг тавих;
  3. Томилгооны үйл явц ашиг сонирхлын зөрчил, улс төрийн нөлөөнөөс ангид, олон нийтийн оролцоотой явагдах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс томилгооны сонсгол явуулахыг шаардаж байна.

Мөн тэд "Сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд МҮОНРТ-ийн удирдлага, ажилтны хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа" гээд "Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд МҮОНРТ-ийг “гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн” хэмээн заасан гэдгийг онцолжээ.    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан