Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ЦААСАН ДЭЭР БУУСАН СТАНДАРТ БОДИТ БАЙДАЛД...

Монгол Улсад 106363 тусгай хэрэгцээт иргэн байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 3.3 хувийг эзэлж байна. Тусгай хэрэгцээт иргэдийн 22.5 хувь нь буюу 23932 тэргэнцэртэй иргэн. Эдгээр иргэдийг нийгмээс салгаж ойлгох биш харин нийгэмд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх хэрэгтэй юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Шадар сайдын ивээл дор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас санаачлан “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо”-той хамтран “БИД ХЭРЭГЛЭГЧ” хэлэлцүүлэг Төрийн ордонд болсон билээ. Тус хэлэлцүүлгийн үеэр Шадар сайд Я.Содбаатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудлаар нийтийн тээвэр, явган хүний зам, барилга байгууламжийн стандарт, нөхцөл байдлыг шалгах үүрэг даалгавар өгсөн.

Тус үүрэг даалгаврын хүрээнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт маршрут гаргаж өрхийн эмнэлэг, хороо, халамжийн газар, мөн нийтийн тээвэр /автобусаар/ зорчих, үйлчлүүлэхэд ямар хүндрэл гардаг тухай бодит байдалтай нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан танилцсан байна.

Хяналт шалгалтын үед цаасан дээр буусан стандарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаардаггүй, огт хэрэгждэггүй, байдаггүй болох нь өрхийн эмнэлэг, хороо, нийтийн тээврээр үйлчлүүлэхэд харагдаж байжээ. Тухайлбал тэргэнцэртэй иргэдийн зорчих зам талбай, орж гарах хаалганы өргөн гээд бүгд стандартын бус байсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон байна.

 “БИД ХЭРЭГЛЭГЧ” хэлэлцүүлгийн үеэр тэргэнцэртэй иргэдийн төлөөлөл өөрсдийн зорчих эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахад бэлэн гэдгээ  Шадар сайдад уламжилсан байдаг. Үүний хариуд Шадар сайд Я.Содбаатар тэргэнцэртэй болон тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд бусдын адил оролцох эрхийг хамгаалах, хууль журмыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж холбогдох байгууллагуудын удирдлагуудад албан даалгавар өгч, асуудалд анхаарч ажиллах үүрэг өгсөн билээ.  Үүнд: 

  •  -Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт - Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж,
  •  -Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газарт - Явган хүний зам 
  •  -Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Хотын стандарт орчны байдлын хяналт зохицуулалтын газар,  -Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газарт-  Барилгын гадна тохижилт, зураг төсөл
  •  -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэр / Тэргэнцэрийн стандартыг бий болгох/
  •  -Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газарт - Мэдээллийн хүртээмж
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах газарт - Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг үүрэгдсэн билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан