Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
ЭМЯ:ОХУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжаар илгээж буй явуулын иж бүрэн тоноглосон 2 дах авто лабораторийг хүлээн авлаа

Зоонозын өвчин судлалын үндэсний төв ОХУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Хилийн бүсийн халдварын эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийг Монгол улсад 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй чиргүүлтэй КАМАЗ автомашинд суурилсан бүрэн тоноглогдсон явуулын авто лабораторийг хүлээн авах үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомт дээр боллоо.
Тус авто лабораторийг ЭМ-ийн сайд С.Мөнхсайхан, ЗТХ-ийн сайд Л.Халтар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах тэргүүтэй баг бүрэлдэхүүн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан хүлээн авлаа.



Иж бүрэн тоноглогдсон явуулын авто лаборатори нь 932,000,000 сая төгрөгний үнэ бүхий 23 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нян судлал, ийлдэс судлал, молекул биологи, биологийн шинжилгээ оношилгоог хээрийн нөхцөлд хийх хүчин чадалтай юм. Уг авто лаборатори нь зоонозын халдварт өвчнүүдийн болон дэлхий дахинд цартахал болоод буй (COVID-19) халдварын лабораторийн оношилгоог газар дээр нь гүйцэтгэх, шуурхай хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.


Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Сэлэнгэ аймгийн ЗӨСТ, Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, Алтанбулаг дахь гааль, Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олонд талархсанаа илэрхийлж байна.



Мөн лабораторийг нийлүүлсэн ОХУ-ын ЗГ, арга хэмжээг зохион байгуулсан Эрхүү хот дахь тарваган  тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.В. Балахонов болон түүний багт гүн талархал илэрхийлье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан