Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
УОК: Алтанбулагийн боомтыг 2021 оны 1-р сарын 15-ны хүртэл хаах санал гаргалаа

УОК-ын шийдвэрийг ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг танилцуулж байна.  

  • Алтанбулагийн боомтыг өнөөдрөөс эхлэн 20 хоног хаах
  • 23-наас эхлэн Цагааннуурын боомтыг гарагийн зохицуулалтаар нээхээр шийдвэрлэж, энэ асуудлыг ЗГ-ын хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Алтанбулагийн боомтыг хааснаар ачаа тээврийг төмөр замаар тээх бөгөөд өргөн хэрэглээний барааны үнэ өсөхгүй байх зохицуулалтуудыг хийх  юм байна. 

Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагт хуралдаж дууслаа. Хуралдаанаар коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдал, зарим эрсдэлтэй боомтуудыг хаах эсэхээр ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоно.

Зам Тээврийн, Хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн юм. ЦЕГ-ын дэд дарга, Хурандаа Ж.Амгалан өчигдөр ЭМЯ-ны мэдээллийн цагаар “ОХУ-ын нутаг дэвсгэрт, тэр тусмаа хил залгаа бүс нутгуудад коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Бид хойд бүс нутагтаа онцгойлон анхаарч байна. Баян-Өлгийн Цагааннуур, Увсын Боршоо, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтуудад эрсдэлийн судалгаа хийгээд дуусаж байна.

Цагааннуурын боомтын эрсдэлийн үнэлгээ хийж, сэжигтэй гэсэн долоон тохиолдлыг тусгаарлан, шинжилгээнд хамруулахад шинжилгээний хариу сөрөг гарлаа.

Монгол орны цаг уурын онцлогоос шалтгаалах, салхи дандаа хойноос байгаа учир бидэнд бодох, сэргийлэх зүйл байна. Энэ байдлыг УОК-т танилцуулж, тодорхой шийдвэрүүдийг гаргуулна.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор машинаар ачаа тээвэр хийж байгаа ААН-үүд тээврийг аль болох галт тэргээр зөөхгүй бол эрсдэл өндөр байна. Өндөр эрсдэл удахгүй аюултай байдалд шилжиж болзошгүй учир Цагдаагийн байгууллагууд тодорхой саналууд бэлтгэн УОК-т танилцуулна” гэж мэдээлсэн. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар ЦЕГ-аас асуудлаа танилцуулан шийдвэрлүүлэх юм байна. 
​​​​​​​

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан