Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
МАН-ынхан үйл явдлыг юу гэцгээх бол


МАН-аас УИХ-д намын нэрийн жагсаалтаар орж ирсэн, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан У.Хүрэлсүх гишүүн Г.Баярсайханыг Төрийн ордонд барьж аван зодож танхайрсан дуулиан олны чихийг дэлдийлгэж нүдийг бүлтийлгэлээ.
Хүн хүн өөр өөрийнхөөрөө ойлгож, ярьцгааж байна.
Харин МАН-ынхан энэ үйл явдлыг юу гэж үзэж өөр хоорондоо юу гэж ярьцгаах бол. Өөрийгөө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга гэж өргөмжилчихөөд байгаа Н.Энхболд гишүүн яг зодоон болж байхад цаана нь сууж харагдана. Зодооныг болиулах гэж огт санаа тавьсангүй. Тэгэхээр хэрэв эд нам дотроо энэ тухай яривал Н.Энхболд гишүүн бол “Манай Хүрэлсүх сайхан цохьсон шүү. Нэг мөсөн гүйцээх байсан юм” гэж хэлэх болов уу.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин бол “Үндсэн хуулиар бол манай нам УИХ-д бид бүлэгтэй. АН-ынхан хүчээр түрээ барьж байна” гэж удаа дараа мэдэгдээд байгаа. Тэгэхээр намын эрхэм дарга бол “Тэд хуулийн нэг махан өгүүлбэрээр далайлгаж биднийг өнөө хүртэл бүлэггүй байлгаж байгаа. Яадаг юм, бид бяр хүчээрээ далайлгаж зодсон нь зөв” гэх байх.
С.Баяр байсан бол “Болохгүй байгаа хүмүүсийг буудчихаж болдог юм чинь зодоход яадаг юм” гэж хэлэх байсан байх.
Ер нь бол МАН-ынхан намынхаа гишүүнийг шүүмжилснийх нь төлөө бариад зодчихдог, бас үгүй бие хаа томтой У.Хүрэлсүхээсээ бүгд жийрхдэг болохоор дэмжиж хөөргөсөн үг хэлсхийгээд л өнгөрөх болов уу. “Нам нэрээ сольсноос болоод сонгуульд ялагдвал би хар толгойгооро хариуцна” гэсэн үгийг нь бүгдээрээ сонсч байсан атлаа өнөө болтол эрхлүүлж УИХ-д залаад толгой дээрээ гаргачихсан улс чинь айгаад юу ч хэлж чадахгүй л дээ.
Өнөө шилдэг улстөрч, аугаа их Сү.Батболд бол ийм юманд хошуу дүрэхээ болиод бизнесээ хөөдөг болсон хүн. Хэлье ч гэсэн юу хэлэхээ мэдэхгүй аягүй бол С.Баяр руу утасдаж асууж байж дуугарах байх.
Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан хоёр дотроо бол “бүр алаад өгөхгүй дээ” гэж бодож байсан ч “намайг УИХ-ын дарга байхад, хуулиар бол бид бүлэгтэй байх ёстой” гэсэн бөөрөнхий үг хэлээд өнгөрнө.
Тус намаас УИХ-д сууж байгаа Ж.Батсуурь, А.Телейхан нар бол юу ч хэлэхээ мэдэхгүй, бусдыгаа хараад л сууж байна л даа. Ер нь юу болоод байгааг ч мэдэхгүй улс чинь юугаа ч хэлэх вэ дээ.
Харин Д.Арвин эгч УИХ-д байсан бол “Хүрэлсүхээ чи дутуудуулчихсан юм. Муусайн  АН-ынхныг бүгдийг нь балбаад өгөх байсан юм” гээд л хашгираад эхэлнэ л дээ.
Юутай ч ялагдлынхаа учрыг олж чадахгүй самгардчихаад байгаа, одоо удахгүй дахиад нэг сонгуульд орох гэж байгаа энэ намын хувьд ихээхэн уршиг тарьж болох энэ үйл явдлын талаар энэ намынхан дотроо ярьцгаах болов уу. Хэрэв ухаантай улс бол шүү дээ.
Харин юу гэж ярих бол.......

Х.Өлзийбаяр
0 Сэтгэгдэл
Наадуул чинь тэгэх л улс даа. Ер нь л боломж олдвол биднийгээ бүгдийг нь буудчих юмсан л гэж бодож байгаа л даа.
Yuu soliorchihson yum bedee Ulziibayar mine
Хамгийн их уншсан