Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүх, Г.Баярсайхан хоёртоо баярлалаа


Манай улс төр үнэхээр сонирхолтой өрнөж байна аа. Нэг үе эр хүйстэй авгай нар гэж нэрлэгддэг байсан бол тэд маань эр хүн болохоо харуулаад авлаа шүү. Ер нь, тэгээд энэ парламентын танхимд юу эс болж байгааг тоочих билээ дээ. Мань мэт нь харахгүй байгаа болохоос биш цаагуур чинь олон янзын зүйл болдог бололтой. Харин бид өнөөдөр нударган зодоончдын тулааныг сайн гэгч нь харлаа, үзлээ. Үнэхээр азтай байна. Гэхдээ уншигч та надтай санал нийлэх байж магадгүй. Мэдээж азтай гэдэг үгэнд. Миний хувьд азтай байгаагаа дахин дахин хэлмээр байна. Ямар энэ хүмүүсийг би өмнө ямар нэгэн брэндийн костюм, зангиагаар гангарч телевизийн камерын өмнө цэмцгэнэдэг байсныг харж байсан болохоос ингэж зодолдож байсныг үзсэн биш. Гэхдээ УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу, Ц.Шинэбаяр нарын салаавч гаргасныг эс тооцвол шүү дээ.
Харин өнөөдөр ард түмний төлөөллүүд маань жинхэнэ дүр төрхөө харууллаа.
МАН-ынхан бүлэг байгуулж өгөөч гэж АН-аас маш удаан гуйж байгаа нь үнэн. МАН-ынхан үнэхээр тэвчээртэй. Гуйгаад л байгаа. Тэр тусмаа МАН-ынхныгаа төлөөлж Н.Энхболд гуйгаад, гүйгээд л байгаа. Гэтэл У.Хүрэлсүх орж ирээд бужигнуулчихлаа.

У.Хүрэлсүхийн хувьд сонгогчдын 40 орчим хувийн санал авсан том намын бүлгийг байгуулж өгсөнгүй гэж уурлаж, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй хэрэлдсэн юм билээ л дээ. Гэтэл Г.Баярсайхан харин дундуур нь орж ирээд У.Хүрэлсүхийг “Чи муу юу гээд олон долоон юм яриад байгаа юм бэ. Чамайг шоронд хийж, шонд өлгөнө” гэж хэлсэн гэсэн.
Тэгсэн ууртай У.Хүрэлсүх түүнд дээр давхиж хүрээд “Чам шиг жижигхэн бацаанаар намаа доромжлуулахгүй. Энэ нам чинь Монголын төрийг 90 жил хааш нь ч хамаагүй залсан өвгөн нам” гэж ахархсан юм байх. Ингээд л хамаг юм эхлэхгүй юу даа.

Сүүлийн үед дэлгэрээд байгаа модыг УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хэрэглэчихгүй юу даа. Яагаав нөгөө салаавч. Яахав дээ, Г.Баярсайхан У.Хүрэлсүхийн өөдөөс “Монгол Салаавч” гаргасан юм байна л даа. Харин У.Хүрэлсүхийн хувьд тийм зүйл харж чаддагүй юм байлгүй. Магадгүй салаавчны харшилтай ч байж мэднэ шүү дээ. Өнгөрсөн хаваржин харсан болохоор харшилдаг байж мэдэх. Ер нь, одоо чинь харшлын улирал шүү дээ. Хүмүүс янз бүрийн зүйлээс харшлаад байдаг болж. Түүний дагуу нударга томтой У.Хүрэлсүх Г.Баярсайханы гаргасан салаавчинд харшлаад, “Чи гараад ир. Хоюулаа эр хүн шиг үзье” гэж хэлээд гарсан гэнэ.

За тэгээд, мөчөөгөө өгөхгүй Г.Баярсайхан дагаж гараад У.Хүрэлсүхийг эхлээгүй байхад нь очоод заамдахаар нь У.Хүрэлсүх эрүүгийн хуульд байдагчлан аргагүй хамгаалалт хийж Г.Баярсайханыг цохиж унагаж.
Өө нээрээн тийм. Г.Баярсайхан У.Хүрэлсүхийн цамцны хэдэн товчыг тасалчихаар нь У.Хүрэлсүх бүр аймар уурласан гэнэ лээ. Тэгээд л цохичихгүй юу. Түүнээс юу гэж зүгээр байж хүн зодох вэ дээ, цаад У.Хүрэлсүх чинь. Хааяа нэг замын цагдаа энэ тэрийг л түлхэж унагаж байснаас хүн зодож байгаагүй юм шүү дээ, У.Хүрэлсүх чинь. Гэхдээ УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очирыг нэг зодсон гэл үү яалаа. Э.Мөнх-Очир У.Хүрэлсүхийн гарыг мөргөсөн ч гэдэг билүү нэг тийм юм өмнө сонсогдож байсан шүү. За энэ ч яахав.

Гэхдээ мань эр Г.Баярсайханаас уучлал гуйхгүй гэнэ шүү. Учир нь, Баяраа л өөрөө эхэлсэн гэнэ. Бараг цохиогүй байхад нь унасан энэ тэр гээд л энэ фээсбүүк, твиттэр хуудсаар янз бүрийн л юм яриад байна.
Харин Г.Баярсайханы хувьд У.Хүрэлсүхийг Монгол төрийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэнэ. Нөгөө чуулганы танхимд хэлдэгээ л хэлж байна. “У.Хүрэлсүхийг шоронд оруулж, шонд өлгөнө” гээ л...
Ер нь, сүүлийн үед У.Хүрэлсүх Төрийн оронд үзэгдэхгүй байсан чинь АН-ынхан гомдоод байсан юм байна шүү дээ. Намын бүлэг байгуулж өгөхгүй болохоор гадуур баахан гомдлоо тайлж байгаад ирсэн юм байх. Тэгээд мань хүний эмзэг сэтгэлээр С.Эрдэнэ, Г.Баярсайхан хоёр тоглочихгүй юу даа. Тэгээд л уурласан юм билээ.

За, тэгээд Хүрлээ ах шиг дайчин улстөрч манай энэ парламентад бараг л байхгүй дээ. Дайсан орж ирэхэд манай Г.Баярсайхан бол нуувчиндаа буугаа бариад л дайсныг отоод хэвтэж байна гэнэ. Харин У.Хүрэлсүх бол дайсны өөдөөс халуун амиа хайрлахгүйгээр шууд л дайрч ороод буудуулна гэнэ. Өөрийгөө манай У.Хүрэлсүх гишүүн ингэж л тодорхойлж. За ямартай ч чимээгүй байсан улс төрийг сонирхолтой болгож өгсөн хоёр гишүүндээ баярлалаа.

Г.Даваабаатар

0 Сэтгэгдэл
zugeer baihad zugeer bagaarai
Khvrelsvkh gedeg khvn heden jiliin umnu poker togloj ulsiin 3 terbum tugrug solongos chuudad beleglee biz de ta nar martaa yu daraa ahij uls turd orokhgvi gecheed yagaad er khvn shig helsende khvrekhgvi gishvvn bolson l yawj bna shd. Manaikhan iim khvmvvsiig ahij bitgii gargaasai bilee. Er khvmvvs zodoldoj bolno tekhdee zoduulsan hojdog horwoo
zugeer baihad zugeer bagaarai
Өнцгөө олоод ёстой нэг сайхан бичсэн байна даа
сайн бичжээ
Зүрхний хийтэй солиотой хүнийг битгий хөөргөөд бай л даа. тэртэй тэргүй МАН-ынхан наадахыг чинь зоригт ой хүн, чадалтай хүн, өө мундаг байна гэж хөөргөсөөр байгаад бүр алуурчин болгож байгаа юм
У-гийн зөвшдээ. өшөө сайн зодох байсын.
Хамгийн их уншсан