Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн Хөгжлийн банкинд байгаа хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг 1-6 сар хүртэл хугацаатайгаар Төв банк, Засгийн газрын үнэт цаас болон арилжааны банкуудад векселээр баталгаажсан хадгаламж хэлбэрээр байршуулах шийдвэр гаргалаа. Хөгжлийн банк 5.75 хувийн хүүтэй, 600 сая ам.долларын эх үүсвэртэй болсон ч өнөөдрийн байдлаар хүүнд нь 20 орчим тэрбум төгрөг төлөх болоод байна. Өдөр бүр их хэмжээний хүү төлж байгааг зогсоох үүднээс Засгийн газар дээрх шийдвэрийг гаргалаа.
Банкны хөрөнгийн чөлөөт үлдэгдлийг үнэт цаас, хадгаламж хэлбэрээр байршуулснаар энэ оны эцэст 15 тэрбум, “Эрдэнэс Тавантолгой” компанид 300 сая ам.доллар олгож 3.1 тэрбум, нийт 18.1 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой гэсэн тооцоо хийсэн байна. Цаашид авто зам, шинэ төмөр зам, орон сууц зэрэг бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг эрчимжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд хуралдаанаас үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан