Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа алба хаагчдад өгөх зөвлөмж

Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах  зөвлөмжийг ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс гаргалаа.

  1. Халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид дархлаа дэмжих, хүнс, амин дэмийг хэрэглэх, халуун бүлээн антиоксидантаар баялаг аньс, нэрсний шүүс, аарц, цай, усыг ээлжлэн байнга уух. (Тухайлбал, С амин дэм, салимон, биоамин дэм уух),
  2. Спиртэнд суурилсан халдваргүйжүүлэх бүтээгдэхүүн ашиглан  гарыг сайтар халдваргүйжүүлэн өвчин үүсгэгч вирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх,
  3. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах арга хэмжээ авах,
  4. Халдварын эрсдэлтэй голомтын бүсэд ажиллаж байгаа ажилтан, албан хаагч халдвар авах, тээгч болох эрсдэл өндөр байдаг тул санамсар болгоомжгүй байдлаар тархаахаас урьдчилан сэргийлэх, (Тухайлбал: Вирус, бактер нь нүдэнд үл үзэгдэх бичил биет учраас тархалтын аюулыг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Иймээс хамгаалах хувцас хэрэгслээ зөв өмсөж, тайлаагүйгээс та өөрөө вирусийн тээгч болж, аюул үүсгэж болохыг дараах бичлэгээр харууллаа. Бичлэгт нүдэнд үл үзэгдэх аливаа бохирдлыг сахлын хөөсөөр төлөөлүүлж, бохирдлын тархах замыг харуулсан болно.)

Үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/537 тоот тушаалын 7 дугаар хавсралт “Хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэх заавар”, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/433 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм”, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны А/52 дугаар тушаалаар батлагдсан “Халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл өмсөх тайлах заавар” зэрэг холбогдох стандарт зааврыг чанд мөрдөхийг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан