Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Овоо босгоогүй бол шаазгай юунд суухав дээ, Г.Баярсайхан гишүүн ээ
Салаав. Энэ үйлдэл ч гэх үү, үг ч гэх үү нэгнийгээ доромжилсон зүйл сүүлийн үед газар авлаа. УИХ-ын чуулганы танхимд үүнийг УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу эхлүүлсэн гэх. Гэхдээ энэ бол ойрын үед шүү дээ, үүнээс өмнө байсан эсэхийг би мэдэхгүй.
Түүнээс хойш салаавч тун олон гарлаа. Товчхондоо таван хурууныхаа нэгнийг хоёр хурууныхаа голоор чихэх үйлдлийг манайхан өдөр бүр хийдэг болж. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр хүртэл ямар балмад байдлаар салаавч гаргаж, тагнуул, цагдаагийнхны өөдөөс гаргаж байсныг бид мэднэ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр бас л цагдаагийнхны өөдөөс салаавч гаргасныхаа төлөө ТЕГ-т шалгагдаж байгаа юм. Уг нь, ТЕГ-ынхан үндэсний аюулгүй байдалд нөлөөлсөн зүйлийг шалгадаг дүрэмтэй юм билээ. Гэтэл Ц.Шинэбаярын гаргасан салаавч Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц салаавч гаргасан бололтой. Тэгвэл чуулганы хуралдааны танхимд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан дахин салаавч гаргав. Үүнийхээ төлөө УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхээс ухамсарын шанаа авсныг бид нүдээрээ харлаа. Энэ асуудлаас болж цахим хуудсаар У.Хүрэлсүхийн зөв, Г.Баярсайханы зөв гэхчлэн маргаж, хэрүүл хийж байна. Тэгвэл яг үнэндээ овоо босгоогүй бол шаазгай юунд суухав гэгчээр эрүүгийн хууль зүйл заалтгүй ч бүгдээрээ эсэргүүцэж, дургүйцдэг болсон салаавч гаргаагүй бол юунд шанаа авав гэж дээ.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
teneg malnuudaa zuragtaar salaavch gargaj bga ne garaad bhad batalgai bga yum uu gej yu gej bgn ugaasaa buh televej ardchilsan namaas mongo avsan bh odoo ter hesegiig ne hastsiin bga biz
Тэвчээрийн хязгаар нударгаар төгсдөг. У.Хүрэлсүх.
Салаавч гаргасан гэх нотолгоо байхгүй ш дээ. баримттай юм бич
Салаавч гаргасан тухай Хүрэлсүх л бантсандаа хэлсэн шүү дээ. Тэр талаар ямар нэгэн баримт нотолгоо байгаа юм уу? Бас тайлбар өгч байхдаа өөрөө гарыг нь дагуулж худлаа унасан гээд байсан. Мэргэжилийн боксчинч тэгэж хурдан, хүчтэй ирж байгаа гарны урд жүжиг тавилаа юу.
G.DAVAA chamd ene salaavchiig ogii.... 1 taliig barij hutshaa boli....Buleg baiguulj chadaagui ni BAYRSAIHAN gisguunii BURUU yum uu tegeed...novsh mini.
Хамгийн их уншсан