"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
Сонгуульд санал өгөөгүй хүн төрийн албанд орох эрхгүй

Ээлжит бус чуулганы хуралдаан зарлахад хүргэсэн нэг гол зүйл нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль. УИХ дахь АН-ын нэр бүхий гишүүдийн өргөн барьсан дээрх хуулийн төслөөс зарим нэг заалтыг онцлон хүргэе. Хуулийн төсөлд Сонгуульд оролцох нь сонгуулийн эрх бүхий иргэний үүрэг байна гэж тусгаж. Сонгуулиа өгсөн иргэн л сонгуулийн талаар гомдол гаргах эрхтэй аж. Харин сонгуулиа өгөөгүй сонгогч дараагийн ээлжит сонгууль хүртэл төрийн албанд томилогдох эрхгүй байх хатуу заалт суулгажээ. Социалист нийгмийн үед иргэдийг албан шаардлагаар сонгууль өгүүлдэг байсан тэр л зарчмыг АН-ынхан мөрдлөгө болгосон бололтой. Тэгэхдээ бүр төрийн албанд ажиллах эрхийг нь дараагийн сонгууль хүртэл хасна гэнэ. Ерөнхийлөгчийн сонгууль 2013 оны зургадугаар сард болох төлөвтэй байгаа. Хэрэв орон нутгийн сонгуулиа өгөх бодолгүй байгаа бол төрийн албанд орж чадахгүйгээс гадна ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээх хэрэгтэй болох нь.
Санал өгөх эрхэнд нь халдвал 14 хоног төмөр торны цаана сууна
Иргэдийн сонгох эрхэнд санаатайгаар халдсан төрийн албан хаагчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах нь. Харин иргэдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно. Эс бөгөөс 14 хүртэл хоногийн хугацаагаар баривчлах аж. Тиймээс болгоомжтой хандахад илүүдэхгүй л юм байна шүү.
Арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт сонгуульдана
Сонгогчдын идэвхийг сайжруулах нэг арга хууль санаачлагчид бодож олжээ. Тэр нь сонгуулийн санал хураах өдрийг ажлын өдөр байхаар сонгон авч. Ингэхдээ тухайн өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож санал хураалт явуулахаар тусгасан. Орон нутгийн сонгуулийг арваннэгдүгээр сарын эхний долоо хоногийн пүрэв гарагт явуулахаар болжээ. Өмнө нь орон нутгийн сонгууль аравдугаар сард болдог байсан. Энэ жилийн хувьд иргэний цахим үнэмлэх аравдугаар сарын 25-нд тараагдаж дуусах учир ийнхүү хойшилсон гэсэн тайлбарыг УБЕГ-ынхан хийсэн. Өөрөөр хэлбэл, цахим үнэмлэх орон нутгийн сонгуулийг хойшлуулахад хүргэжээ гэсэн үг.
Орон нутгийн сонгуулийн тухай хууль батлагдахаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгээрэй
Санал авах өдрийг дуустал 90 хоногийн хугацаанд засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсооно гээд хуулийн төсөлд тусгачихаж. Энэ заалтаас харахад шилжих хөдөлгөөн хууль батлагдан гарахаас өмнө зогссон байж таарах нь. Гэхдээ энэхүү хууль батлагдсан өдрөөс эхлээд шилжилт хөдөлгөөн зогссон байх нь. Тиймээс иргэн та шилжилт хөдөлгөөн хийлгэх гэж байгаа бол Орон нутгийн сонгуулийн тухай хууль батлагдахаас урьтах хэрэгтэй гэж зөвлөх байна.
Хов хүргээд мөнгө, эд бараагаа 20 дахин өсгөөд ав
Сонгогчид бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримттайгаар сонгуулийн хороонд мэдэгдсэнийг тухайн сонгуулийн хороо цагдаагийн байгууллагад шилжүүлнэ. Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, зөрчил гаргасан этгээдэд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд аймаг, дүүргийн сонгуулийн хороо тухайн сонгогчид бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх аж. Ийм төрлийн заалт УИХ-ын сонгуульд мөн орж байсан. Гэхдээ бараа, мөнгөний үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлнэ гэсэн. Энэ заалтын ашиг тус УИХ-ын сонгуулиар гарсан тул хуулийн төсөл санаачлагчид дээрх заалтыг оруулахаа мартсангүй.
Саналын хуудсыг гараар, үгүй машинаар тоолно
Энэхүү хуулийн төсөлд нам, эвсэл, нэр дэвшигч нь өөрийн сонгуулийн сурталчилгааны самбарыг тухайн аймаг, сум, дүүрэгт хоёроос илүүгүй байхаар тооцож гадаа гудамж талбайд байрлуулна. Түүнчлэн Олон нийтийн радио, телевизээр сонгуулийн аливаа сурталчилгааны нэвтрүүлэг цацахыг хоригложээ. Мөн радио, телевизээр сонгуулийн сурталчилгааны нийт хугацаа нь хоногт хоёр цагаас илүүгүй байхаар тусгажээ.
Сонгуулийн санал авах цагийн хувьд өглөөний 07.00 цагаас 22.00 хүртэл байх юм. Энэ удаагийн Орон нутгийн сонгууль УИХ-ын нэгэн адил холимог системээр явахаар төсөлд тусгаж. Саналын хуудас нь сум, баг, хороонд нэр дэвшсэн нэр дэвшигчдийн нэрийг бичсэн болон нам, эвслийн нэрийг бичсэн хоёр хэсэг байх юм. МАН-ынхан орон нутгийн сонгуулийн саналын хуудсыг гараар тоолох санал гаргаж буй. Харин АН-ынхан автомат машинаар тоолно хэмээн маргах болсон. МАН-ын хувьд сая болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг автомат машинаар тоолсон учир ялагдал хүлээсэн гэж үздэг. Тиймээс өмнөх жишгээ дагаж саналын хуудсаа гараар тоолох санал гаргасан. Эл асуудал УИХ-аар дээрх хуулийн төсөл хэлэлцэгдэх үед илүү тодорхой болох биз ээ.
СОНГУУЛЬД САНАЛАА ӨГҮЙ ХҮМСИЙГ ТОРГОДОГ БОЛОЁ
БУРУУ ШҮҮ

П.Ариун
0 Сэтгэгдэл
ЗОЧИН 03
ШУУД ТОГОДОГ БОЛЬЁ ДЭЭД ХАНШ НЬ 15000 ₮ ЭХЛЬЕ
2012.11.25
2012.11.25
2012.11.25