Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЭҮНХ-ний дээд хэмжээний уулзалтад оролцож байна


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Эгнээндээ 120 улсыг нэгтгэсэн Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалт Ираны нийслэл Тегеран хотноо өчигдөр эхэллээ. Уулзалтад гишүүн орнуудын нь төр засгийн тэргүүнүүд, гадаад харилцааны сайд нар хүрэлцэн иржээ.  
Төр, засгийн тэргүүнүүд уулзалтын нээлтэд оролцож, дурсгалын зураг татуулсныхаа дараа тус хөдөлгөөний гүйцэтгэж буй үүрэг, өөрсдийн нь орны оролцоо, баримталж буй байр суурь, том гүрнүүдийн бодлогын талаар үг хэлж ерөнхий хуралдааныг эхлүүлэв. Энэ өдөр ерөнхий хуралдаанд хорь гаруй улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар үг хэллээ.  
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ерөнхий хуралдаанд үг хэлэхдээ “21 дүгээр зуунд ЭҮНХ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үзэл санаа, соёлыг түгээн дэлгэрүүлэх, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, дэлхий нийтийн тэгш хөгжил дэвшлийг хангахын төлөө идэвхтэй тэмцэгч хүчин байх учиртай гэсэн байр суурийг Монгол Улс дэмждэг” хэмээн онцлон тэмдэглэв.  
Мөн өнгөрсөн жил Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах нэр хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай үүргийг хүлээн авсан бөгөөд ардчиллын боловсролыг хөгжүүлэх зорилтыг эн тэргүүнд дэвшүүлэн ажиллаж байгаагаа Ерөнхийлөгч дурдаад бүх төр, засгийн тэргүүн нарт хандан өөр хоорондын харилцаандаа эвлэрлийн зарчмыг баримтлахыг уриаллаа.
Ерөнхийлөгч хуралдааны үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари, Египетийн Ерөнхийлөгч Мохамед Морси, Катарын Эмир Хамад бин Халифа, Иракийн Ерөнхий сайд Ноури ал-Малики, Ливийн Ерөнхийлөгч Абдел-Рахим ал-Кииб, Тунисын Ерөнхийлөгч Монсеф Марзоуки нартай уулзаж, хоёр талын болон олон талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцан санал солилцов.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан