Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Бан Ги Мүн Н.Энхбаярт ял оноосныг сайшаав уу
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эвсэлд үл нэгдэх орнуудын хөдөлгөөний дээд хэмжээний чуулганд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзсан. Уулзалтын үеэр ноён Бан Ги Мүн манай улсад баяр хүргэхээр олон сайшаалтай зүйл байгааг онцлон дурдсаны дотор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг авлигын эсрэг тууштай тэмцэж буйг магтжээ. Тэрээр хэлэхдээ “Авлигын эсрэг хүний эрх, хууль ёсыг дээдлэн тууштай тэмцэж байгаад тань мөн баяр хүргэе. Авлигатай тэмцэнэ гэдэг хэцүү гэдгийг солонгос хүний хувьд сайн ойлгож байна. Бүгд Найрамдах Солонгос Улс хоёр ч Ерөнхийлөгчөө авлигын хэргээр шоронд суулгасан. Хүүхдүүд нь бас яллагдсан. Одоогийн Ерөнхийлөгчийн ах бас авлигын хэргээр шоронд сууж байгаа шүү дээ” хэмээн өөрийнхөө улсаар жишээ аван ярьжээ. Энэхүү жишээндээ БНСУ ч төрийн тэргүүн байсан хүнээ ялгаагүй шоронд хийсэн гэдгийг онцгойлон дурдсан нь манай экс Ерөнхийлөгчийн хэргийг шүүхээр шийдэж, ял оноосонтой харьцуулсан бололтой. Гэхдээ ингэж хууль шүүх хэн бүхэнд ялгаагүй үйлчилж байгаа нь сайн хэрэг хэмээн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг магтсаныг бодоход Н.Энхбаярын хэрэгт шүүхээс ял оноосныг зөв хэмээн үзэж буй бололтой.
0 Сэтгэгдэл
jagy enhbayriig bariwchlah uyd guiwuulsan medeelliig gadaadad tuunii ger buliinhen taraasiin
Enhbayriig barivchlahad oor bodoltoi bsishde
Хамгийн их уншсан