Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
Гэр хорооллыг дэд бүтцэд холбох ажил Сонгинохайрханаас эхэллээ
ter tuviin sistemd holbono gedeg buruu. tsahilgaan, zam,teevriin asuudliig shiidchihvel ailuud uursduu dulaan usnii asuudlaa shiidverleed yavna shuudee.harin bohiriin shugam heregtei bhaa.
suuriluulj ogood nemergui gdg ni haragdaj bn... negent mongoliin nohtsold ail bvr niitiin belen shugam svljeend holbogdoj, tohitoi amidarch chadahguigees hoish bgaa nohtsoloo ali boloh saijruulad zohitsood ywah ni zvitei bolow uu...
-Дамбадаржаа орчмын айлуудад шугам нь хөлдөөд хэцүү байдаг гэх юм. Энэ талаар?
-Хамгийн гол нь, дулаалга сайн хийх хэрэгтэй. Мөн айлууд өөрсдөө шугамаа яаж байна гэдгийг анзаарч байх ёстой юм.
ene estoi vnen.. bi enetheg ulsad surdag.. end orh bvr ooriin housetai.. dulaan oron uchraas manaih shg negdsen haluun hviten usnii shugam svljee bdaggui.. ail bvr oorsdoo us halaagch suuriluulj usand ordog.. mon dor doroo tanktaius asguulah..haraad bhad hvn ooriin hiisen ooriihoo horongoor bosgoson zvildee shal oor handdag yum bn..manai bairnii ezen barag ogloo bolgon shahuu deewer der garj tankaa bolon narnii erchim hvcheer ajilladag us halaagchaa hewiin bgaa vgvig shalgaj bdag.. bgaa yumandaa ezen bolool ywdag.. getel en hvmvvs ulsaas belen vngvi ogson zvild yasan muuhai hviten setgeleer handaj bn.. teriig chn aytaihan ajilluulaad ywaad bj bolnoo do..hamag yum ni belen bhad.. gol ni setgel gdgiig l oilgoh heregtei de... setgelgui hvmvvst yaj ch heden ch togrorgoor vntei yum suuri
Хотын шинэ удирдлагууд нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол гэр хорооллыг дэд бүтцэд холбох хэмээн дуу нэгтэй ярьж буй. Иймээс өчигдөр зарим гэр хорооллыг цэвэр бохир усны системд хэрхэн холбосон талаархи төсөл болоод туршлагатай Ерөнхий сайд Н.Алтанхуяг, НИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр болон холбогдох мэргэжлийн хүмүүсийн хамт сонирхсон юм. Эхлээд Дамбадаржаагийн гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохир усны системд холбох загвар төсөлтэй танилцсан. Уг төсөл нь 96 айлыг цэвэр усны шугамд холбож, бохир усыг татан зайлуулах байгууламж аж. Төслийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр 2004 оноос хэрэгжүүлсэн бөгөөд нийт 1.4 тэрбум төгрөгөөр босжээ.

Хэдийгээр төсөл хэрэгжээд айл өрхийн бохир усыг цэвэршүүлж байгаа ч өвлийн улиралд олон асуудал үүссэн хэвээр гэнэ. Тухайлбал, өвлийн ид хүйтэнд цэвэрлэсэн хэвээр усны шингэлт муудан буцаад хальдаг, хэрэглээ багаас шугам нь хөлддөг хэмээн төсөл хэрэгжүүлэгчид зовлон тоочиж байлаа. Гэхдээ өөрсдийн хөрөнгөөр шугамаа татсан нэг айлын шугам хөлдөөгүй гэв. Төслийн хүрээнд айлуудад шугамыг нь үнэ төлбөргүй татаж өгчээ. Төслийг сайжруулахын тулд саяхан Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл 100 гаруй сая төгрөг дахин олгосон юм байна. Гэсэн ч төдийлэн сайн үр дүнтэй хэрэгжихгүй байгаа нь иргэдийн ярианаас мэдэгдэж байлаа. Дараагийн очсон газар бол Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны зургаан айл. Эдгээр айл нийлж бохирын асуудлаа шийджээ. Дээр нь, халаалтаа ч шалнаасаа халдаг системээр шийдсэн нь хамгийн боломжийн арга байв. Тэд “Өөрсдийн санаачилгаараа нэгдэж хийсэн болохоор болохгүй юм алга. Зургаан айл хоорондоо зохицоод болдог” хэмээн ярив. Түүнчлэн тус хорооны иргэн н.Базаррагчаа “Төрөөс дэд бүтцийн асуудлыг шийдсэн нөхцөлд эргэн тойрныхоо 49 өрхийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж газраа дахин төлөвлөлтөд оруулахад бэлэн” гэв.
Тэд ийм нэгдсэн зохион байгуулалтад орохын тулд “Сайн хөрш” холбоо байгуулсан гэнэ. Иргэд санаачилгаараа нэгдэхээс гадна зураг, төлөвлөлтөө 1,8 тэрбум төгрөгт багтаан хэрэгжүүлэх тооцоо гаргаснаа ч Ерөнхий сайдад дуулгаж байлаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээрх төсөлтэй танилцаад “Дэлхийн банкны 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 96 айлыг цэвэр бохир усны шугамд холбосныг харлаа. Энэ төсөл бүтэл муутай болжээ. Яагаад вэ гэхээр, иргэдийн идэвх муу байна. Хашаа руу нь дэд бүтэц ороод ирсэн байхад өвөл нь хөлдөөчихдөг. Харин Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны зургаан айл тэс өөр. Учир нь, иргэд өөрсдөө санал санаачилга гаргаж. Ер нь, 49 айл нэг баг болоод цэвэр, бохир устай дулааны төлөвлөлт хиймээр байна. Нийслэлийн гэр хорооллыг дэд бүтэцтэй амины орон сууцтай болгоход 28 дугаар хорооноос эхлэе гэсэн шийдвэр гаргаж байна. Хамгийн гол нь, иргэд өөрсдөө дэд бүтцээ яаж хийх вэ, дараа нь ямар зардал гарах, зардлыг нь төрөөс хэрхэн гаргах вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Төрөөс санхүүжилтийг нь урт хугацаатай зээлээр хийнэ. Одоо гэр хороолол гэдэг ойлголтоос салах хэрэгтэй болж. Иргэдийнхээ оролцоотойгоор төлөвлөлт хийж, гэр хороололд сайхан амьдрахад дэмжиж ажиллана “ хэмээн ярьсан юм.
Б.Ичинхорлоо: Халуун устай болох юмсан
/Сүхбаатар дүүрэг 15 дугаар хорооны оршин суугч /
Дамбадаржаагийн гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохир усны системд холбох загвар төслийн хэрэглэгч Б.Ичинхорлоогийнхоор орсон юм. Эднийх өөрийн хөрөнгөөр цэвэр, бохир усны шугамд холбогджээ.
-Дэд бүтэц татахад хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Гурван сая төгрөг зарцуулсан. Ийм хэмжээний мөнгөөр бохир, цэвэр усаа шийдэж тохилог амьдарна гэдэг бидний хувьд боломжийн санагдаж байгаа. Өвлийн хүйтэнд ус зөөнө гэхгүй. Гол нь, айлууд шугамдаа өөрийн юм шиг хандах хэрэгтэй.
-Нэг литр усыг хэдэн төгрөгөөр авдаг вэ. Ус, цахилгааны мөнгө гэж хэдэн төгрөг төлж байна вэ?
-Цахилгаан, ус нийлээд сардаа 40-50 мянган төгрөг гардаг. 5000 гаруй төгрөг усанд зарцуулж байна. Литр усыг нэг төгрөгөөр тооцож авдаг. Харин хувийн худгууд гурван төгрөгөөр зардаг.
-Танд холбогдох албаны хүмүүст хүргэх ямар нэгэн санал байна уу?
-Манай ойр хавийн айлууд энэ системд холбогдох хүсэлтэй байгаа. Одоо халуун устай болох юмсан гэж бодох юм.
Г.Даваалхагва: Дулаалга сайн хийх хэрэгтэй
/Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны оршин суугч/
Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны зургаан өрх нийлж бохироо шийдсэн аж. Эдгээр өрхийн төлөөлөл болох Г.Даваалхагва гуайнхаар орсон юм.
-Цэвэр, бохир усандаа хэдэн төгрөг зарцуулж байна вэ. Дэд бүтцэд холбогдсоноор мөнгөө хэмнэж чадаж байна уу?
-Усанд 15-20 мянган төгрөг зарцуулдаг. Бохироо сардаа нэг соруулдаг. Манайх орон сууцанд амьдардаг айл шиг л тохилог амьдарч байна.

0 Сэтгэгдэл
zochin
Swedend ene asuudliig ih sain shiidverlesen bh um um. turshlaga sudlaach
2012.10.19
2012.10.19
2012.09.03
2012.09.03