"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
Д.Хаянхярваа: Энэ бидний л алдаа
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сангийн сайд Ч.Улаан хүндхэн яам хүлээж авлаа гээд халаглаж байгаа сурагтай. Монголын эдийн засаг хүндэрчихлээ гээд л… Таныг Сангийн яамаа АН-ын Засгийн газарт хүлээлгэж өгөхөд “биеийн байдал” нь ямар байсан бэ?
-Монголын эдийн засаг бүхэлдээ хүндэрсэн нь үнэн л дээ. Төсвийн алдагдал 400 орчим тэрбум төгрөг байсан уу гэвэл байсан. Монголбанкинд зээлтэй юу гэвэл зээлтэй. Бид зэсийн үнийг төсөвт 9700 ам.доллар байхаар тогтоосон. Гэтэл оны эхний долоон сарын байдлаар нэг тонн тутамдаа 1800 ам.долларын алдагдал хүлээж байна. Энэ жил 30 гаруй сая тонн нүүрс экспортлоно гэж тооцоолж байсан юм. Гэтэл 10 орчим сая тонн нүүрс экспортоллоо. Үүнээс болж Таван толгойг тойрсон ордоос нэг их наяд төгрөгийн эх үүсвэр олох боломжгүй болсон. Энэ бүх зүйл Сангийн сайд хэн байхаас үл хамаарсан зүйл. Манай экспортын 95 хувийг бүрдүүлдэг урд хөршийн эдийн засаг хямарч мэдэхээр байгаа. Байдал ийм байхад үгүйсгээд, би сайдаар ажиллаж байхад бүх зүйл сайхан байсан гэж хэлэхгүй ээ. Харин хүнд үед маш туршлагатай хүн Сангийн сайдаар ажиллах болсонд баярлаж байгаа. Эдийн засгийн өсөлт өндөр байгаа хэдий ч төсвийн орлого нь бодит байдал дээр бүрдэхгүй л байна.

-Тэгвэл халсан төсвөө хэрхэн хэвийн болгох ёстой юм бэ. Удахгүй төсвийн тодотгол ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ. Тэгэхээр төсвийн орлого бүрдүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Өнөөдөр Таван толгой туйлын хүнд байдалд байгаа. Тиймээс төсвийн тодотгол хийхдээ үүнийгээ сайн ярьж, төсвөө эрүүлжүүлэх талаар ярих ёстой. Түүнээс биш С.Батболдын Засгийн газраас болж ийм зүйл боллоо гэж ярих нь утгагүй. Яагаад гэхээр 2012 оны төсвийг энэ чуулганд дахин сонгогдсон гишүүд батлалцсан биз дээ. Сангийн сайд төсвөө нэмж, хасаад байдаггүй. Батлагдсан төсвийн хуулийн дагуу л төрийн ажил явдаг. Төсвийн тодотголоор зураг төсөл нь бэлэн болоогүй, тендер нь зарлагдаагүй хөрөнгө оруулалтын ажлуудыг хойшлуулах байх гэж бодож байна. Үүнээс өөр арга байхгүй. Эдийн засгийн хувьд хүндрэл бий болоод байгааг маш сайн ойлгож байгаа. Тийм учраас тэрнээс, энэнээс боллоо гэж буруутан хайх хэрэггүй. Сайн ярилцаж байж, зөв шийдвэр гаргах л чухал.
-Өмнөх Засгийн газар иргэдэд бэлэн мөнгө тараасан нь төсөв хүндхэн байдалд ороход нөлөөлсөн үү?
-Батлагдсан төсвийн хүрээнд л хийсэн ажил шүү дээ. Манай Засгийн газар хийгээгүй байсан ч энэ Засгийн газар хэрэгжүүлэх л хуультай. Тэгэхээр баталсан төсвийн чанар чансааг л тодорхойлоод байна даа.
-“Хөгжлийн банк”-ны хүүнд жилд 36 тэрбум төгрөг төлөх болоод байна. Ийм үр ашиггүй зүйл хийсэн гэж өмнөх Засгийн газрыг шүүмжлэх болж?
-Би “Хөгжлийн банк”-ны 596 сая ам.долларын бонд босгосны дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Монгол Улс хөгжилд бэлэн биш байна” гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл, 596 сая ам.доллараар санхүүжүүлэх төсөл арга хэмжээ бэлэн биш байсан. Энэ хэний алдаа болж таарах вэ. Бидний л алдаа. Манай улсын хөгжлийн бодлого тодорхойгүй, хийж байсан ажил төрөл маань уялдаа холбоогүй, нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд популизм ярьж үсчиж байсны л гай. Энэ алдаагаа засах ёстой. Төсөл хөтөлбөр байхгүй байгаа талаар Ч.Улаан сайд тодорхой хэлсэн байна билээ.
-Иргэдэд тараасан 21 мянган төгрөгөө өгөхдөө “Хөгжлийн банк”-ны мөнгөнөөс олгосон гэж АН-ынхан харддаг. Үнэхээр энэ мөнгөнөөс санхүүжүүлж байсан хэрэг үү?
-Тийм зүйл байхгүй. “Эрдэнэс Таван толгой”-гоор дамжуулж “Хүний хөгжил сан”-д мөнгө авах гээд байна гэж их л олон юм ярьцгааж байсан даа.
-Таныг сонгуулийн өмнө Сангийн сайдын давуу эрхээ ашиглаад тойргийнхоо иргэдэд 660 мянган төгрөг тараасан гэж буруутгаад байгаа. Үүнтэй холбоотой танд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн. Энэ асуудал юу болж байна вэ?
-Гурван аймагт энэ мөнгийг өгсөн. Үүнийг Сангийн яамны удирдлагын төвшинд ярьж шийдсэн зүйл. Энэ асуудалтай холбоотой надад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээллийг хэвлэлээс уншсан. Надад мэдэгдсэн зүйл одоогоор алга. Бүх ажил хуулийн хүрээнд л явсан.
-Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд зарим бараа бүтээгдэхүүний татварыг нэмнэ гэж Төсвийн байнгын хорооны дарга хэлж байсан. Ийм боломж байгаа юу?
-Би ингэж ярьсаныг нь сонсоогүй. Авах ёстой татвар байгаа л байх. Нүүрснээс авах экспортын татварыг нэмэгдүүлье гээд янз бүрийн хувилбар ярьдаг. Уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа далд, ил явуулж байгаа нь хэд байна вэ гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Өнөөдөр үйл ажиллагаагаа ил явуулаад хэмлүүлж байгаа хэдэн том компани байна шүү дээ. Үүний цаанаа мэдэгдэхгүйгээр үйл ажиллагаа явуулж буй компани хэд байна вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Үүнийг л далд эдийн засаг гээд байгаа юм. Хоёрт, татварын орлогоо нэмэгдүүлж байж төсвийн орлогоо нэмэгдүүлэх үү. Аль эсвэл зарим татвараа багасгаж, татварын баазаа өргөжүүлж, татвар хураах тогтолцоогоо чамбайруулах уу гээд яривал олон зүйл байна. Сайн судалгаа тооцоо хийж ярих ёстой асуудал. Ийм янз бүрийн хувилбарыг сонгож үзэх ёстой. Төсвийн тодотгол хэлэлцэх үед төсвийн орлого, бодлоготой холбоотой асуудлаа гишүүд сайн ярилцах байх.
-Ээлжит бус чуулганаар МАН-ыг бүлэгтэй болох эсэхийг шийдэх хуулийн төслийг хэлэлцэхгүй гэдгээ АН-ынхан хэллээ. Энэ нь АН-ынхан МАН-гүйгээр Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг батлах гэж санаатайгаар ийм зүйл хийж байна гэж танай намын зарим гишүүн тайлбарлах болж?
-Манай нам сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хэл ам гаргаагүй. Тойргийн хорооноосоо түр үнэмлэхээ авсан гишүүдийнхээ тангаргийг өргүүлье, дахин сонгууль явуулах хугацааг тодорхой болгоё гэсэн зарчмын шаардлага тавьсан. Анхдугаар чуулганы товыг хурал даргалагч гаргачихсан байсан. АН-ынхан арван хэдхэн цаг л тэвчсэн бол хууль журмынхаа дагуу явж болох л байлаа. Одоо надад юу бодогдож байна вэ гэхээр АН зорилготойгоор ийм зүйл хийсэн юм болов уу гэсэн хар төрөх боллоо. Яагаад гэж хүмүүс асуух байх л даа. УИХ-д болж буй процессыг Монголын ард түмэн харж байгаа. Нэг жишээ хэлье. УИХ-ын дарга анхдугаар чуулган завсарлахад хэлж байсан “Та бүхэн хуулиасаа 24 цаг гэсэн заалтыг авч хаях хуулийн төсөл санаачлаад ир. Бид хэзээ л бол хэзээ тэрийг чинь батлаад өгье” гэж хэлсэн шүү дээ. Ингээд УИХ-ын гишүүн Ц.Цолмон, С.Дэмбэрэл нар энэ хуулийн төслийг өргөн барьсан. Тэгэхэд юу гэж тайлбар хийсэн гэхээр “Эл асуудлыг даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцээд олонхи нь дэмжээгүй” гэсэн. Би УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлд байж үзсэн. Энэ хурлаар ямар нэг асуудал оруулахад даргын саналаас зөрөөд сүйд болж санал хураагаад шийддэг байсныг мэдэхгүй юм. УИХ-ын дарга асуудлыг хэлэлцэнэ гэвэл хэлэлцээд л явдаг. Юу ч мэдэхгүй мангар хүмүүстэй ярьж байгаа юм шиг л хариулт өгөөд байна билээ. Үүнээс харахад, Орон нутгийн сонгуулийн хуулийг МАН-гүйгээр шийдчихье гэж байгаа юм шиг байна. Анхдугаар чуулганаар л гэхэд, Байнгын хорооны бүрэлдэхүүний асуудлыг өөрсдөдөө зориулж хууль батлаад л шийдчихлээ. Анхнаасаа асуудлыг ингэж хүч түрэн шийднэ гэсэн далд санаа агуулж байжээ гэж бодохоор байгаа биз дээ.
-Танай нам УИХ-д олонхи байхдаа асуудлыг ингэж хүч түрэн шийддэг байсан гэх юм. 2004 онд “Эх орон Ардчилал” эвсэл задрахад бүлэг байгуулах эрх олгоогүй гэдэг. Иймээс АН-д хууль үйлчилж, МАН-ын үйлчилдэггүй зүйл гэж байх ёсгүй гэсэн тайлбарыг АН-ынхан хэлээд байгаа?
-Би үүнийг олон хүний амнаас сонссон. Тэдэн онд тэгсэн, танай нам тэгж байсан гээд л. Монголчууд цөөхөн байсан 90-ээд оныг өнөөгийн үетэй харьцуулаад үз. Бидэнд алдаа оноо байсан бол хүлээн зөвшөөрнө. Энэ 20 жилийн хугацаанд манай нам ч тэр, АН ч тэр алдаа оноо гаргасан. Харин өнөөдөр бид эргэж хөрвөөд танай нам өмнө нь тэгж байсан гээд өшөө авах маягаар яваад байвал Монголын улс төрд муу жишиг тогтоно. АН-ынхан ардчиллыг бид эхлүүлсэн гэж ярих дуртай. Монгол оронд ардчиллын суурь хөрсийг бий болгож төлөвшүүлэхэд энэ хоёр нам чухал үүрэг гүйцэтгэснийг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч бий болгосон ардчиллаа АН-ынхан өөрсдөө ингэж булшлаж байна уу гэж эмзэглэж байна. Би нэг зүйлийг асуумаар байна. 2008-2012 оны парламентаар яг ямар асуудлыг манай нам хүч түрэн шийдсэн юм бэ. Тодорхой хэлээд өгөөч гэж АН-ынхнаас хүсмээр байна.
-Нэгэнт л энэ удаагийн ээлжит бус хуралдаанаар танай нам бүлэг байгуулж чадаагүй болохоор хэлэлцэхээр төлөвлөсөн хуулиуд ногоон гэрлээр батлагдах нь дээ?
-Тэгнэ шүү дээ. Чуулган дээр зарим гишүүн “Та нар энэ хуулиа баталсан гээд дайрч байна билээ”. За яахав, бид хэлэлцээд баталсан байж болно. Магадгүй хожмын өдөр танай нам энэ хуулиа баталсан гээд бид гэдийгээд суух өдөр ирвэл яах вэ. Парламентад олонхийг бүрдүүлж буй намууд танайх өмнө нь тэгж байсан гээд нэг нэгнээсээ өшөө авах замаар улс төр хийвэл Монгол Улс хөгжихгүй.
Нөгөө л тамын тогооны үлгэр шиг л юм болно. Хөгжье л гэвэл олонхи нь цөөнхөө хүндэлж, зөвшилцөх ёстой. Ийм зөвшилцлийн соёлыг тогтоохын тулд 2008 онд манай нам үнэмлэхүй олонхийн санал авчихаад АН-д хамтрах санал тавьсан. Ингэж улс төрийн цоо шинэ соёл гаргасан.
-2008 оны долдугаар сарын 1-ний хэргээ далдлах үүднээс АН-д ийм санал тавьсан гэдэг шүү дээ?
-Долдугаар сарын 1-ний хэргийн буруутанг хууль хяналтын байгууллага тогтооно биз дээ. Бүх зүйл олон түмний нүдэн дээр болсон шүү дээ.
-Хамтарсан Засгийн газрын бүтцийн талаар ямар бодолтой байна вэ?
-Засгийн газрыг тогтвор суурьшилтай ажиллаасай гэж боддог. Ер нь, цаашдаа Засгийн газрын бүтцийг маш чамбай боловсруулаад Үндсэн хуульд оруулах хэрэгтэй юм байна. Ингэхгүй бол нэг сонгуулийн дараа өөрийн намдаа зориулж бүтцээ зохиодог байж таарахгүй. Дөрвөн жил арай гэж хэвшиж тогтсон бүтэц дараагийн дөрвөн жил өөрчлөгддөг. Ингээд төрийн алба хэвийн бус байдалд ордог жишгээр явбал улсдаа ч, төрд ажиллаж байгаа хүнд ч зохисгүй.
Одоогийн Засгийн газар дөрвөн яам нэмлээ л гэнэ. Энэ нь чинь Засгийн газраа 30 хувь томсгосон гэсэн үг. Үүнийгээ орон тоо нэмээгүй гэж тайлбарлаад байх юм. Харж л байя. Нэг л орон тоо нэмбэл би огцорно гэж Ерөнхий сайд хэлээд байгаа шүү дээ.
-Засгийн газрын гишүүдийн олонхийг нь УИХ-ын гишүүнээр бүрдүүлсэн. Энэ нь хамтарсан Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлнө гэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Санал нийлэхгүй. Долоо наймхан сарын өмнө шүү дээ, АН-ынхан Засгийн газраас гарсныхаа дараа сайд нараа гаднаас тавь, дотроос тавьж болохгүй, ийм орон тоо хэрэггүй гэж эсэргүүцээд л шинээр томилогдох сайд нарт Төрийн тэргүүн үүрэг чиглэл өгөөд хэлж ярьж байсан дууных нь цуурай намжаагүй байна шүү. Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу би Хонгор сум руу, Дашдорж гишүүн Өмнөговь руу гэх мэт явж байсан. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгч сайд нарыг гаднаас томилох ёстой гэсэн байр суурьтай хэвээрээ байгаа гэдгээ илэрхийлсээр байхад АН-ынхан дүлий юм шиг л явж байна. Би нэг зүйлийг баталгаатай хэлье. АН-ынхан агентлагийн дарга нар, төрийн албан хаагчдыг одоо солихгүй. Харин сонгуулийн дараа бүгдийг нь өөрчилнө. Тийм бодолтойгоор энэ хуулиудыг хийж байна.

0 Сэтгэгдэл