Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Архи, тамхины татварыг нэмэх нь зөв гэж үзжээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, 2012 оны Төсвийн тодотгол, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцсэн тухай бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Тэрээр, “Төсвийн тодотголыг ирэх долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Сангийн сайд Ч.Улаан 2012 оны төсвийн тодотголыг бүлэгт танилцууллаа. Үүнээс зарим зүйл эргэн харах хэрэгтэй байна гэж манай бүлгийн гишүүд үзсэн. Тухайлбал, АН-аас санаачилсан хүүхдэд сар бүр өгөх 20 мянган төгрөгийг ирэх аравдугаар сараас эхлэн олгохоор болсон. Үүнийг өгөхийн тулд төсвийн орлогыг нэмэгдүүлэх ёстой. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь зөв гэж бүлгийн гишүүд дэмжиж, Сангийн яаманд чиглэл өглөө” гэв. Мөн АН дахь эмэгтэй гишүүд бүлгийн хуралд хэд хэдэн санал гаргажээ. Эмэгтэй гишүүдийн санааг зовоож байгаа асуудлын нэг нь цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны чанарын асуудал аж. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн хүүхэд өдөрт 1100 төгрөгийн хоол иддэг аж. Энэ нь чанартай хоол унд хэрэглэхэд хангалттай мөнгө биш учир үүнийг нэмэгдүүлж өгөхийг Сангийн сайдаас хүссэн байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сурагчдын сурах бичгийг үнэгүй тараах нь учир дутагдалтай байгааг ч тэд бүлгийн хуралдаанд илэрхийлжээ.
Мөн сүүлийн үед УИХ дахь бүлгүүдийн хооронд хэрүүлийн алим болоод байгаа зүйл нь Орон нутгийн сонгуулийн тухай хууль. АН-ын бүлгийн хувьд УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын өргөн бариад байгаа холимог тогтолцоогоор явуулахыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийллээ.

Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан