“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Н.Алтанхуягийг гэр хорооллыг орон сууцжуулахыг шаардав
Хасбаатараа чи одоо боль доо. Ингэж ядуугын зовлон, хүмүүсийн эмзэг талаар шоу хийхээ боль. Чамайг шаардсан ч шаардаагүй ч наадуул чинь хийхээ хийнэ, хийхгүйгээ хийхгүй. Чи хүнд таалагдах гэж ингэдгээ боль. Ардчилсан намаас чамайг хөөсөн гэж сонссон. Одоо дахиж ингэж худлаа тэр ч огцор энэ ч огцор тэрийг ч шаардаж байна энийг ч шаардаж байна гэж шоудхаа болиод жоохон ажил хий заа.
Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Тэрээр, нийслэлийн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулахыг өмнөх Засгийн газрын тэргүүн С.Батболдод олон удаа шаардаж байсан бол үүнийгээ шинэ Засгийн газрын тэргүүнд уламжилж, гэр хорооллыг орон сууцжуулах ажлаа яаравчлахыг шаардав.
Шаардлагадаа “Ядуурал ажилгүйдэл нүүрэлсэн он жилүүдийн хар сүүдэр, социалист нийгмийн хор уршгыг хамгийн их амсаж, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үеэс өмчилж авсан алга дарам газар нь үнэгүйдсэн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах ажил манай намын хамгийн чухал зорилт учир Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо сүүлийн гурван жилд МАНАН-гийн засгийн газрын тэргүүн С.Батболдод Монгол хүн үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлөөр хангагдан сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөхийн тулд байгалийн баялагаас орох орлогоос хот суурин газрын гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах эрх зүйн орчинг бий болгохыг есөн удаа шаардаж, орон сууцны урт хугацааны зээлийн хүүг жилийн 6% хүртэл бууруулж чадсан билээ.
Иймд 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэчлэлийн засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг та хууль санаачлах эрхийнхээ хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах эрх зүйн орчин байхгүйг онцгой анхаарч хот суурин газрын гэр хорооллын өрх бүрт байгалийн баялагаас орох орлогоос үнэ төлбөргүй орон сууц олгох, гэр хороололд амьдарч буй иргэдийн газрыг төр засагт өндөр үнээр худалдаж авах эрх зүйн орчинг бий болгохыг шаардаж байна” гэжээ.

Д.Хангай
0 Сэтгэгдэл
2012.09.03