БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
“Чалко” Овоот толгойг худалдан авах саналаасаа буцлаа
Хятадын төрийн өмчит Чалко компани Овоот толгойг эзэмшигч “South Gobi Resources” компанийн хувьцааг худалдан авах саналаасаа буцаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тус компани Саутгобигийн 56-60 хувийн хувьцааг 926 сая ам.доллараар худалдан авах санал гаргаад байсан юм. Гэвч энэ наймаанаас үүдэн томоохон шуугиан дэгдэж, парламентаас стратегийн ач холбогдол бүхий салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийг яаран баталсан билээ. Уг хуулиар гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээг 49-өөс дээш байж болохгүй хэмээн зааснаар Чалкогийн Овоот толгойг бүрэн эзэмших гэсэн санаархал бүтэлгүйтсэн.
Саутгоби болон Чалкогийн зүгээс анхнаас тохиролцсон наймаагаа хийхийн тулд хувьцаа худалдах тухай саналаа хувьцаа эзэмшигчдэд танилцуулах хугацааг долдугаар сарын 5 байсныг хойшлуулан есдүгээр сарын 4 болгож сунгасан юм. Гэвч сунгасан хугацаа нь маргааш дуусах болоод байхад энэ наймааг хууль ёсоор хүлээн зөвшөөрүүлэх ямар ч гарц харагдахгүй байгаа тул Чалко саналаасаа буцаж буй нь энэ юм.
Хятадын төрийн өмчид компанид нүүрсний томоохон ордоо алдах нь гэсэн дуулианаар Овоот толгойн олборлолтын лицензийг түр түдгэлзүүлсний улмаас одоо тус орд газар дахь үйл ажиллагаа зогсоод байгаа юм. Үүнээс үүдэн Саутгобигийн хувьцаа ч хөрөнгийн зах зээлд унаж, байдал сайнгүй байгаа. Тиймээс Чалко худалдан авах саналаасаа татгалзсан нь хоёр компанийн аль алинд нь сайн мэдээ болно гэж ажиглагчид үзэж байна.
bolson bn shd
Хятадын төрийн өмчит Чалко компани Овоот толгойг эзэмшигч “South Gobi Resources” компанийн хувьцааг худалдан авах саналаасаа буцаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тус компани Саутгобигийн 56-60 хувийн хувьцааг 926 сая ам.доллараар худалдан авах санал гаргаад байсан юм. Гэвч энэ наймаанаас үүдэн томоохон шуугиан дэгдэж, парламентаас стратегийн ач холбогдол бүхий салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хуулийг яаран баталсан билээ. Уг хуулиар гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмших хувь хэмжээг 49-өөс дээш байж болохгүй хэмээн зааснаар Чалкогийн Овоот толгойг бүрэн эзэмших гэсэн санаархал бүтэлгүйтсэн. Саутгоби болон Чалкогийн зүгээс анхнаас тохиролцсон наймаагаа хийхийн тулд хувьцаа худалдах тухай саналаа хувьцаа эзэмшигчдэд танилцуулах хугацааг долдугаар сарын 5 байсныг хойшлуулан есдүгээр сарын 4 болгож сунгасан юм. Гэвч сунгасан хугацаа нь маргааш дуусах болоод байхад энэ наймааг хууль ёсоор хүлээн зөвшөөрүүлэх ямар ч гарц харагдахгүй байгаа тул Чалко саналаасаа буцаж буй нь энэ юм.
Хятадын төрийн өмчид компанид нүүрсний томоохон ордоо алдах нь гэсэн дуулианаар Овоот толгойн олборлолтын лицензийг түр түдгэлзүүлсний улмаас одоо тус орд газар дахь үйл ажиллагаа зогсоод байгаа юм. Үүнээс үүдэн Саутгобигийн хувьцаа ч хөрөнгийн зах зээлд унаж, байдал сайнгүй байгаа. Тиймээс Чалко худалдан авах саналаасаа татгалзсан нь хоёр компанийн аль алинд нь сайн мэдээ болно гэж ажиглагчид үзэж байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
mongol irgen
mash sain bna. bayar hurgie
2012.12.17
2012.09.04























