Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Улсын нууц задруулсан Ц.Жаргалсайхан суллагдах нь

Улсын нууц задруулсан хэргээр таван жил хорих ялаар шийтгүүлсэн УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн зөвлөх асан Ц.Жаргалсайханыг магадлангаар суллах гэж буй гэнэ. Тэрээр өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр анги буюу “Тоосгоны хорих”-д хүмүүжиж байгаа. Хоригдож байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй, сайн хүмүүжигч байсан учир хорихын удирдлага магадлангаар суллах тухай тодорхойлолт бичиж, прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлсэн аж. Эх сурвалжийн хэлснээр шүүх энэ сард багтааж, Ц.Жаргалсайханыг магадлангаар суллах эсэхийг шийдвэрлэх юм байна.
Эрүүгийн хуульд шүүхээр шийтгүүлж ял эдэлж буй хүмүүсийн үйлдсэн хэргийнх нь зүйлчлэлээс хамаарч шүүх магадланд оруулан, үлдсэн ялыг нь тэнсэхээр сольж, хорих газраас суллах тухай заалт бий. Тухайлбал, хүндэвтэр хэрэгт холбогдсон бол ялынхаа хоёрны нэг хувийг эдэлж, хүнд гэмт хэрэгт холбогдсон бол ялын гуравны хоёр хувийг, онц хүнд гэмт хэрэгт холбогдсон бол ялынхаа тавны дөрвөн хувийг биеэр эдэлсэн байвал шүүх магадланд оруулах боломжтой. Ингэхдээ хорих ял шийтгүүлсэн тухайн ялтан засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж, магадлангаар сулладаг. Түүнчлэн ялтны хоригдож буй ангийн тодорхойлолтыг ч үндэслэл болгодог журамтай юм байна.
Хуульд хугацаанаас нь өмнө шүүх магадлалд оруулахыг хориглох тохиолдлыг ч тусгажээ. Ялын дээд хэмжээ аваад амь өршөөгдсөн, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон бол, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо барагдуулаагүй, хорих газар ял эдэлж байхдаа сахилга батын зөрчил гаргасан акт нь цагаадаагүй тохиолдолд тухайн ялтныг хугацаанаас нь өмнө суллахгүй.
Ц.Жаргалсайханы хувьд хүндэвтэр хэрэгт холбогдож, шүүхээс оноосон ялын хоёрны нэг буюу 50 хувийг нь эдэлсэн учир Эрүүгийн хуулийн дээрх заалтад хамаарч байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, түүнд шүүхээс таван жил хорих ял оноосны хоёр жил зургаан сарыг нь эдэлчихээд буй.
Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Сүрэнхор хоёр сарын өмнө шүүхийн магадлангаар ял эдлэх хугацаанаас өмнө суллагдсан юм. Тэрээр ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгө, эд хөрөнгө завшсан хэрэгт унаж, шүүхээс дөрвөн жил хорих ял сонссоноос хоёр жилийг нь эдэлсэн. “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн цагдаагийн албан хаагчийн биед халдсан хэргээр нэг жил зургаан сар хорих ялаар шийтгүүлсэн. Тэрээр “аав”-ынд найман сар хүмүүжээд мөн л магадлангаар суллагдсаныг фэнүүд нь санаж буй биз ээ. Энэ мэтчилэнгээр дуулиант хэргийн эздийн олонхи нь ял эдлэх хугацаанаасаа өмнө суллагдсан байх жишээтэй.
Удахгүй шүүхийн магадлангаар “наранд” гарах гэж буй Ц.Жаргалсайханыг ямар үндэслэлээр буруутгаж, ял оноосныг уншигчдадаа эргэн сануулъя. Түүнийг УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст зөвлөхөөр ажиллаж байхдаа УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн Хятадын Ерөнхий сайд Вэн Зяабоатой уулзаж ярилцах сэдэв, Ерөнхий сайд асан С.Батболдын ОХУ-ын Ерөнхий сайд Путинтэй уулзах уулзалтын төлөвлөгөөг задруулсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2009 оны тавдугаар сарын дундуур Хятадын Бээжин, Шанхай, Хөх хотод айлчлах үеэр тавьсан илтгэх хуудсыг Монгол дахь Оросын Элчин сайдын яамны дипломат ажилтанд өгсөн. Түүнчлэн 2008 оны арваннэгдүгээр сард УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн ОХУ-д хийсэн айлчлалын тухай нууц мэдээллийг задруулсан гэж буруутгасан юм.
Чингэлтэй дүүргийн шүүхээс түүнийг эх орноосоо урваж, улсын нууц задруулсан гэж буруутган 17 жил хорих ял оноосон. Ц.Жаргалсайхан эл шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд хандсан ч шийдвэрийг хэвээр үлдээж байлаа. Харин хяналтын шат буюу Улсын Дээд шүүхэд хандахад өмнөх хоёр шатны шүүх хуулийн зүйлчлэл буруу хэрэглэсэн байна гэж үзээд Ц.Жаргалсайханд оноосон 17 жилийн хорих ялыг тав болгож бууруулсан юм. Өөрөөр хэлбэл, тус шүүх түүнийг эх орноосоо урваагүй, харин улсын нууц задруулсан гэж буруутгасан билээ.

Б.АЛТАНЦЭЦЭГ
0 Сэтгэгдэл