Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
Намуудаар сонин юутай вэ
УИХ-ын сонгуулиас хойш намууд эрс өөрчлөгдсөн. Сонгуульд ялагдал хүлээсэн нь бүтцээ тэр чигээр нь өөрчилж, шинэчлэн ялсан буюу олон суудал авсан нь ч мөн томилгоо, сэлгээ хийсээр буй. Ямар ч байсан дор бүрнээ өөрчлөгдөж, ойрдоо нам доторхи бужигнаанд дарагдаж улс төрийн намууд завгүй болж байх шиг. Удахгүй орон нутгийн сонгууль болох учир хэсэгтээ унтаа байсан намууд сэрж эхэллээ.
Намынхаа судсыг атгаж байдаг ерөнхий нарийн бичгийн дарга нараа өөрчлөн томилж, өөр бүтэц бүрдүүлснээрээ бараг бүгд адил. Намуудын зарим нь удахгүй дотоод хуралдаанаа хийхээр төлөвлөжээ. Юутай ч, намуудаар сонин ихтэй байгаа бололтой.
МАХН
Байнгын хөдөлгөөнтэй гишүүдтэй нам бол МАХН. Сайн, муу ямар ч үйл явдал болсон сенсаац дэгдээж, шуугиулж сурсан тэд ойрын үед амраагүй гэхэд болно. Намын дарга нь шоронд орж, үлдсэн дарга нар нь засагт орж байна гэж хэсэгтээ л бужигнасан. Сайд, дэд сайдад намынхаа лидерүүдээ томилуулахаар болсныг дагаад генсек, нарийн бичгийн дарга нар ч мөн өөрчлөгдөж байгаа. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой Орон нутгийн сонгуулийн хуулийг “Шударга ёс” эвслийнхэн нухацтай авч үзнэ гээд энэ парламентын анхны завсарлагын эзэд болов. Гэсэн ч Засагт хамтарсан намууд орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцоно гэсэн гэрээ байгуулсан нь хэрхэн, яаж гэсэн асуултыг бий болгож буй. Энэ мэт асуудлыг шийдэхээр МАХН-ынхан лхагва гарагт буюу маргааш Гүйцэтгэх товчооны хуралдаанаа хийхээр төлөвлөжээ. Хурлаар МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нарынхаа томилгоог албан ёсоор баталгаажуулах аж. Мөн орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох, хэнийг нэр дэвшүүлэхээ ярилцахаар төлөвлөсөн байна.
АН
Шинэ Засгийн газраа бүрдүүлээд АН-ынхан том, жижиггүй завгүй байгаа. Бүтэц нэгэнт тодорхой болсон учраас бүрэлдэхүүн гэж том ажил тэдний өмнө бий. Сайд нар яамаа цэгцэлж, завсар үйлчилгээ хийлгэж, нүүдэл суудал болсноор хараахан эмх цэгцэндээ ороогүй байна. Тэд намынхаа генсекийг ч мөн адил өөрчилсөн. Бусад намаас ялгаатай нь эмэгтэй генсектэй болсон АН-ынхан орон нутгийн намын хорооны дарга нараа цуглуулж хуралдаж эхэлсэн. Удахгүй болох Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар шинэ генсекээ албан ёсоор баталгаажуулна. Мөн хурлаар орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох талаар ҮЗХ-гоор хэлэлцүүлэх юм. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынхантай орон нутгийн сонгуулийн тойргоо хэрхэн хувааж авах нь олон хүний анхаарлын төвд байгаа. АН-ынхан ҮЗХ-ны хуралдаанаа тун удахгүй хийж магадгүй гэсэн сураг гарлаа.
ИЗНН
Тэд өнгөрсөн долоо хоногт болсон хуралдаанаараа дотоод бүтцээ хэлэлцээд өнгөрсөн. Гэвч үүнийг ташаа мэдээлэл болгож ИЗНН Засгийн газраас гарах гэж байна хэмээн сенсаацалсан. Өнгөрсөн лхагва гарагт болсон тус намын хурлаар генсекээ өөрчилсөн юм. Г.Ганхүүг өөрийнх нь хүсэлтээр энэ албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь БГД-ийн намын хорооны дарга Ц.Ганбатыг томилжээ. Засгийн газарт хамтарч буй бусад намтайгаа ямар байдлаар ажиллах талаар АН-ын дарга Н.Алтанхуягт бичиг хүргүүлснийг ийнхүү гуйвуулж, тэр өдөржин шуугиан тарьсан билээ. Тэгэхээр ИЗНН ойрын үед намынхаа хурлыг хийхээргүй болж байгаа юм. Орон нутгийн сонгуулиар баримтлах байр сууриа нэгтгэн хамтарч оролцохоор болсон нь нөгөө намуудынхаа шийдвэрийг харж буй бололтой.
МАН
УИХ-ын сонгуулиас хойш тэдний үйлс жаахан хазайгаад байгаа гэж болно. Хийсэн үйлдэл, хэлсэн үг нь буруудах болж нэлээд барцадтай. Намын дарга нартайгаа хариуцлага тооцож, улс төрийн албан тушаалаас нь огцруулсанаар нэг их зүйл өөрчлөгдсөнгүй. Намын лидерүүд нь сураг ажиггүй таг чиг байдалд шилжив. Гэхдээ зарим эх сурвалж С.Баярыг намынхнаа алсаас удирдаж, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд далдхан бэлтгэж байгаа гэх болов. Оросоос мэргэжлийн хар пиарчдыг урьж авчран тусгай баг бүрдүүлж буй гэнэ. Тэд шинээр бүрдсэн Засгийн газрын хийсэн ажлыг зориудаар харлуулах үүднээс тусгай баг бэлтгэж эхэлсэн гэж байгаа юм. Мөн ирэх зун болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх “морьдоо” нам дотроо сойж эхэлсэн гэнэ. Төрийн албыг тэр чигтээ бүрдүүлж байсан МАН-ын гишүүд эхнээсээ “лааз өшиглөж” байгаа. Татан буугдсан агентлагуудын дарга нар болох дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар гэх мэтчлэн өнгөрсөн хугацаанд МАН-ын гэх тодотголтой байсан хүмүүс төрийн албанаас чөлөөлөгдөж, намынхаа ажилд идэвхтэй оролцож эхэлсэн аж. Ийн ажилгүй болсон экс дарга нар удахгүй болох орон нутгийн сонгуульд хүч үзэх магадлал өндөр байна. Ямартай ч, орон нутаг дахь намын хорооны дарга нараа өөрчилж, орон нутгийн сонгуулиар ялалт байгуулах ажилдаа эртнээс бэлтгэцгээж буй. Өчигдөр Удирдах зөвлөл нь хуралдаж дотоод журмандаа өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн.

0 Сэтгэгдэл