"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
“Шинжлэх ухаанч-Хариуцлагатай мал эмнэлнэг” жил болгон зарлалаа
Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
Д.Батцогт: АН-ын бүх бодлогыг дэмжинэ гэж Засагт хамтраагүй
Аймаг сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль гацаанд орчихлоо. МАН болон “Шударга ёс” эвслийнхэн орон нутгийг улстөржүүлж пропорциональ тогтолцоо ашиглах шаардлагагүй гэж үзэж буй. Харин АН тэдний эсрэг зогссоноор эвслийн бүлэг эл асуудлаар завсарлага авч, хууль гацаанд оров. Энэ талаар “Шударга ёс” эвслийн гишүүн Д.Батцогтоос тодрууллаа.

-Танай эвсэл Орон нутгийн сонгуулийн тухай хууль дээр эсрэг байр суурьтай байгаа. Энэ талаараа АН-тай ярилцсан уу?
-Манай эвслийн мөрийн хөтөлбөрт сум, хороодод улс төрийн намын бүтэц байгуулахыг хориглох талаар тусгасан байгаа. Учир нь, өнөөдөр хүн ам цөөтэй жижигхэн сумдад улстөржилт, намчирхал явахаар иргэд танай, манай гэж талцдаг. Иймд нутгийн өөрөө удирдах байгууллага гэсэн нэртэй болохоор энэхүү эрхийг нь өгч, суманд улс төрийн намаас нэр дэвшүүлэхийг больж, хориглочихъё гэсэн юм. Харин аймаг, дүүрэг нь арай цар хүрээ өргөн, хүн амын нягтаршил ихтэй тул АН-ын гаргаж тавьсан саналыг дэмжин, чиглэлийг нь өөрчлөхгүй явъя гэсэн байр суурьтай байгаа. Өөрсдийнхөө саналыг ч АН-ынханд өгсөн. Ямар хариу ирүүлэхийг хэлж мэдэхгүй юм. Магадгүй, ажлын хэсэг дээрээ ярьж байгаад шийдэх биз. Энэхүү хууль нь сонгууль товлогдохоос хоёр сарын өмнө батлагдвал хэрэгжих юм.
-АН-ынхан хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирүүлбэл хууль гацаанд орох нь?
-Хэрэв хүлээн авахгүй гээд холимог тогтолцоогоор явуулбал орон нутагт улстөржсөн систем улам л бэхжиж, иргэд хоорондоо талцах болно. Иймд хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй гэсэн бодолтой байна. Удахгүй зөвшилцөж, асуудлыг шийдэх байх. Уг нь, АН-ын зарим гишүүн энэ асуудлыг дэмжсэн л дээ. Гэхдээ олонхи нь эсэргүүцээд байгаа юм. Хуучин парламентын 48 гишүүн энэхүү саналыг дэмжээд гарын үсэг зурчихсан юм билээ.
-Энэ удаагийн сонгуулийг хуулийн дагуу буюу холимог тогтолцоогоор явуулчихаад дараа нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулан, гаргаж буй саналыг нь тусгах талаар ярьсан?
-Дараа нь гэсэн асуудал байж болохгүй. Би түрүүн ямар учиртайг нь тайлбарласан. Ер нь, эвтэйхэн бултах аргаа л бодож байгаа юм уу даа. Уг нь, эхлээд шийдчихээд, дараа нь хуульд өөрчлөлт оруулах асуудлаа яривал дээр.
-Хамтарсан Засгийн газар байгуулах үедээ сонгуульд биенээ дэмжиж оролцоно гэж байснаасаа ухарлаа, нүүрээ буруулах нь гэсэн шүүмжлэл гарах болж?
-Тийм зүйл огт байхгүй. “Шударга ёс” эвсэл АН-аас нүүрээ бууруулсан зүйл хийгээгүй. Бид хамтарсан засагт орсноороо АН-ын гаргаж буй бүх бодлогыг дэмжинэ гэж гэрээ байгуулаагүй шүү дээ. Зөвхөн хамтарч, зөвшилцөх үндсэн дээр бүх асуудлыг шийднэ л гэсэн.

0 Сэтгэгдэл