Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Төмөр замын дээд сургуулийн нээлтэд Зам тээврийн сайд зочлов

Төмөр замын дээд сургуулийн хи­чээлийн шинэ жи­лийн нээлтэд Зам, тээврийн сайд А.Ган­сүх анх удаа зочил­лоо. Түүний хамт УИХ-ын гишүүн Р.Бурмаа, УИХ-ын гишүүн асан Р.Раш, УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.А. Домбровский болон албаны бусад хүн оролцсон юм. Сайд А.Гансүх Төмөр замын дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохдоо “Төрөөс   төмөр зам төдийгүй  тээврийн талаар баримтлах бодлогыг чухалд тавьж байгаа. Иймд танай сургуульд УБТЗ төдийгүй үндэсний хэмжээнд зам, тээврийн байгууллагуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, хэрэгцээ шаардлага тавигдаад байна.
Тиймээс төмөр зам, зам тээврийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх санаа жилийн өмнө нь төрж байлаа. Энэхүү бодлогоо миний бие хэрэгжүүлэх боломжтой болсонд баяртай байна. Тиймээс танай сургуулийг “Зам харилцааны дээд сургууль” болгон өргөжүүлэхийн зэрэгцээ, багш нарын мэдлэг чадвар, сургалтын чанар, төвшинг дээшлүүлэх, материаллаг бааз, тоног төхөөрөмжийг сайжруулахад анхаарал тавьж ажиллах болно” гэж онцолсон юм. Өөрөөр хэлбэл, тус сургууль нь төмөр зам болон авто замын, авто тээврийн, далайн тээврийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг болох ажээ. Ийнхүү хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцсоны дараа  салбарын сайд, “Зүтгүүрийн цахилгаан тоноглол”, “Вагоны цахилгаан, радио тоноглол”, “Вагон засвар”, “Хөдөлгөөн зохион байгуулах”, “Үйлдвэр дотоод тээврийн” лабораторуудаар орж, сургалтын материаллаг баазтай танилцлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан