Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“ЭРДЭС БАЯЛАГ – ЭМЭГТЭЙЧҮҮД ҮНДЭСНИЙ III ЧУУЛГАН” ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“Эрдэс баялаг – эмэгтэйчүүд үндэсний III чуулган” яг одоо цахимаар зохион байгуулагдаж байна. Чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, УИХ-ын гишүүн асан А.Ундраа, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол улс дахь менежер Н.Дорждарь, УУХҮЯ-ны Ахлах шинжээч Т.Чимэгсанаа, Үндэсний геологийн албаны дэд дарга Б.Уянга, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга О.Туяа, Эрдэнэт ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Рио Тинто компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал, Оюу толгой ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал асан Ш.Байгалмаа нар оролцож илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Мөн эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 300 гаруй уурхайчин эмэгтэйчүүд оролцож байгаа юм.  

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхэн 40 жилийн ойн хүрээнд "УУРХАЙЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД-ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ” уриан дор анхдугаар Үндэсний чуулган Эрдэнэт хотод зохион байгуулагдаж, эмэгтэйчүүд анх дуу хоолойгоо нэгтгэж байсан байсан бол үүний дараа 2-р чуулган 2019 онд УУХҮЯ-ны санаачилгаар “ХАМТЫН ХҮЧ, ХӨГЖЛИЙН ГАРЦ” уриан дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж чуулган тус бүрээс зөвлөмж гарч тодорхой ажлууд хийгдсэн бөгөөд энэ удаагийн чуулганыг “ЭМЭГТЭЙЧҮҮД ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ МАНЛАЙЛАХ НЬ” уриан дор цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Эх сурвалж: https://www.mmhi.gov.mn/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан