Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Д.Сумъяабазар залилагч бус, хөрөнгө оруулагч, хохирогч нь байжээ

“Асашёрюү Д.Дагвадорж дахин хүн зодлоо”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Д.Сумъяабазар залилан хийжээ” гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэлийн хуудсанаас салахаа больж. Тэгвэл энэ бүхэнд Д.Сумъяабазар албан ёсоор хариу өглөө. Тэрээр “Би залилан хийгээгүй. Би Баттулга гэдэг хүнтэй хамтарч ажиллаж байгаа юм. Урт хугацааны төслийг нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаасаа санхүүжүүлж байгаа. Гэтэл намайг мөнгө гаргаж санхүүжүүлсэн байтал залилан хийсэн мэтээр бичиж байгаа нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж байгаа хэдэн зуун хүний амьдрал, цаашлаад манай банктай хамтарч ажилладаг гадаадын олон түнш байгууллагад муугаар нөлөөлж байна. Мөн цаашлаад Сонгинохайрхан дүүргийн МАН-ын мянга мянган гишүүд, дэмжигчдэд муугаар нөлөөлж байна” гэсэн юм. Залилангийн гэх хэргийн тухайд Д.Сумъяабазартай хамтран ажиллаж байгаа Баттулга гэдэг хүн мэдээлэл өгсөн юм. Тэрээр 10 жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлж Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 700 мянган ам.доллар авчээ. Үүний 350 мянган ам.долларыг дундаас нь Баатар, Батмөнх гэдэг хүн авсан аж. Тиймээс үүнийг шалгаж өгнө үү хэмээн цагдаагийн байгууллагад хандсан гэнэ. Харин Д.Сумьяабазарын хувьд энэ хэрэгт гэрчээр оролцож байгаа юм байна. Нэг үгээр хэлбэл, Д.Сумъабазар мөн энэ хэргийн хохирогч болчихоод байгаа юм. Гэтэл үүнийг нь хэвлэл мэдээллийнхэн залилан хийсэн мэтээр бичсэн гэдгийг иргэн Баттулга хэлсэн юм.
Мөн Д.Сумъяабазар дүүгийнхээ хүн зодсон тухайд ийн ярив. Би МҮОНТ-ийн захирал Наранбаатарыг дэмжсэнгүй гэж хэлээгүй. Тэр харин намайг сонгуулийн өмнө “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгтээ орох хүсэлт тавьсан. Гурав хоног бодсоны эцэст хууль тогтоомжоо хүндэтгэх үүднээс нэвтрүүлэгт оролцох хүсэлтээс нь татгалзсан. Бидний дунд ийм л юм болсон. Харин Дагвадорж, Наранбаатар хоёрын хооронд болсон асуудлыг би сайн мэдэхгүй гэв. Тэрээр худал мэдээлэл цацсан зарим мэдээллийн хэрэгслийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн юм.

Г.Даваа
0 Сэтгэгдэл