Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
С.Нарангэрэл: Буруугаа бусдад нялзаах гэсэн оролдлого одоо ч үргэлжилж байна
МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой мөнгө угаах сүлжээг илрүүлсэн тухай Хятадын “South China Morning Post” сонинд нийтлэл гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Эл мэдээлэлтэй холбоотой түүний өмгөөлөгч С.Нарангэрэл ийм тайлбар хийлээ.  
Тэрээр “Энэ мэдээллийн тухай сонссон. Энэ хэлмэгдүүлэлт юунаас болсон бэ гэхээр Н.Энхбаяр даргыг хүчтэй байхад, Монголын төрийг барьж байх үед түүнд бялдуучилж, зусардаж явсан нөхдөөс болсон. Даргын нэрээр өөрсдөө хамаг муу муухай юмыг хийчихээд одоо энэ хүн рүү бүх буруугаа чихэж байна. Буруугаа бусдад нялзаах гэсэн оролдлого одоо болтол үргэлжилж байна. Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүртэл ийм мэдээлэл гаргаж байна. Хавтаст хэрэгт энэ тухай байхгүй. Н.Энхбаяр даргатай холбоотой бүх зүйлийг шалгасан шүү дээ” гэв.  
 
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан