Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
275 сургууль, 684 цэцэрлэгийн гадна талбайд хүүхэд агаарлах бололцоог бүрдүүлжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Өнгөрсөн зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тэгвэл үүний хэрэгжилт 90 хувьтай байжээ.

Нийслэлийн Онцгой комиссоос иргэд, эцэг эхчүүдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын 275 сургууль, 684 цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргах, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлэн ажиллалаа. Мөн авто замын ан цав, заадас засварлах ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Энхтайваны өргөн чөлөөнд  25211, Чингисийн өргөн чөлөөнд 4690, нийт 29901 метр урт авто замын ан цав, заадсыг битумаар засварласан. Түүнчлэн нийт 1633 тэмдэг угааж, 282 тэмдэг үйлдвэрлэж, Хан-Уул дүүрэгт суурилуулсан бол 658 метр урт хайс, хашлага засаж, арчилжээ. Түүнчлэн  нийслэлийн есөн дүүргийн 21 тохижилт үйлчилгээний  байгууллагын ажилчид автобусны 139 буудал, гудамж, талбайн 49332.5 метр урт хайс хашлага, хөшөө дурсгал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн 50 гарц, хогийн 772 сав, 564 сандал, замын 549 тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлэн, байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажил хийгээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан