Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ
Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа
Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“COVID-19 ERSDEL систем”-ийг өнөөдрөөс нэвтрүүллээ
Дэлхийн 60 гаруй улс орны 130 сая гаруй хүн ашиглаж байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх COVID-19 ERSDEL системийг “E-Mongolia”-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад нэвтрүүлж эхэллээ.
COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлж анхааруулна. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандах судалгааны ажлыг нь хялбарчлах зориулалттай.
Ухаалаг утастай хүн бүр ашиглах боломжтой. Bluetooth-ээ л асаасан байхад болно.

- Bluetooth-ээ асааж, тохиргоо хийсэн бүх хүмүүс бие биендээ хоёр метр ойртоход нэгнийгээ бүртгэж нууцлал бүхий код солилцдог.
- Иргэн “Эерэг” гарсан тохиолдолд Google-с мессежээр ирсэн кодыг ашиглан тухайн программд өөрийгөө бүртгэнэ. Зөвхөн иргэдийн утас өөр хоорондоо нууцлал бүхий код солилцож дараа нь ойрын хавьтал болсон тохиолдолд тэдгээр хүмүүст энэ тухай мэдэгдэл очдог. Тухайлбал, ПСР шинжилгээний хариуны код дээр үндэслэн таны хажууд халдвартай хүн ойрхон байгааг сануулж чадна.
- Мэдэгдэл авсан тухайн хүн гар утсан дээрээ товч асуумж бөглөж өөрийгөө тусгаарлах эсвэл эмнэлгийн байгууллагад хандах эсэхээ өөрөө шийддэг.
- Өөрөөр хэлбэл иргэд цар тахлаас өөрийгөө болон бусдыг хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа хамгийн шилдэг шийдэл юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл

























