Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Туулын эрэг дагуух тохижилтын ажлын зургийг дахин гаргахаар болжээ

Туулын эрэг дагуух тохижилтын ажлын зургийг дахин гаргахаар болжээ

Туул голын эргийн дагуух тохижилтын ажлын зураг төсөл нь стандарт, норм дүрэмд нийцэхгүй, алдаа дутагдал их байгаа нь бүтээн байгуулалтын явцад хүндрэл учруулах эрсдэлтэй байгаа тул ажлын зургийг дахин боловсруулахаар болжээ. 

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/259 дүгээр захирамжаар батлагдсан зураг төсөвтэй БЗД-ийн 11 дүгээр хороо, АСЕМ вилла хотхоны баруун хойд талд Туул голын эргийн дагуух тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон.

Уг ажилтай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер тохижилтын ажил хийгдэх талбай болон батлагдсан зураг төсөвтэй танилцаж газар дээр нь ажиллажээ.

Боловсруулж батлуулсан зураг төсөл нь стандарт, норм дүрэмд нийцэхгүй, алдаа дутагдал маш их байгаа нь бүтээн байгуулалтын явцад хүндрэл учруулах эрсдэлтэй байгаа тул ажлын зургийг дахин боловсруулж Нийслэлийн Хот байгуулалт судалгааны институт ОНӨААТҮГ, зураг төсөл боловсруулалтанд хяналт тавьж ажилласан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, зураг төслийг баталсан Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газруудад тохижилтын ажлын зургийн иж бүрдлийг нэг бүрчлэн дахин хянах, ажлын тоо хэмжээг зөв гаргах, чанар стандартад нийцсэн бараа материал сонгох талаар онцгой анхаарч ажиллах үүрэг даалгавар өглөө хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан