Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Хилийн 0108 дугаар ангийн байлдагч М.Баттөр бичиг үсэг сурч, хошууч генералдаа захидал бичжээ

Хилийн 0108 дугаар ангид Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжав ирж ажиллах үедээ цэргийн албанд ирэхээсээ өмнө сургуульд сурч, бичиг үсэг заалгах боломж олдоогүй байлдагч М.Баттөртэй уулзан уншиж, бичиж сурах үүргийг өгсөн юм. Энэ үүргийг хэрэгжүүлэхэд нь туслахыг дэд түрүүч Э.Отгонбилэгт ч мөн даалгасан билээ.

Дэд түрүүч Э.Отгонбилэг нь Шинэ Монгол ахлах сургуулийг төгссөн, Японд дөрвөн жил суралцаж Акита их сургуулийг дүүргэсэн хилчин юм.

Байлдагч М.Баттөр хошууч генералын өгсөн үүргийн дагуу бичиг үсэгт шамдан суралцаж, хичээнгүйлэн бичсэн захидлаа ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хошууч генерал Ш.Лхачинжавт гэж хаяглан ирүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ:Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтэс

 

3 Сэтгэгдэл
Mundag baina. Az n showooson aawiin huu hiliin tseregt alba haadag ymaa. Ilvv ih amjilt husie.
Zuv. Sn bn. Hil amgalan bn
Мундаг залуу байна сайн сураарай
Хамгийн их уншсан