Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
ОБЕГ: Осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан.

Ослын голомтод Хөвсгөл, Орхон, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Рашаант сумын Засаг даргын Тамгын газар, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд, орон нутгийн иргэд  04.22-ны өдөр 3 бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 04.22-ны өдрийн 09:37 цагт  тус сумын харьяат иргэн Т, өдрийн 10:30 цагт Рашаант сумын харьяат, иргэн А, мөн өдрийн 16:30 цагт иргэн Т нарын цогцсыг “Сэлэнгэ” мөрөнгийн эргээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоож, 04.23-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлээд байна.

Одоогийн байдлаар осол болсон газраас зүүн тийш 20 км-т “Овоот” гэдэг газрын орчим, мөн газраас зүүн тийш 25 км-т “Ногоон арал” гэдэг газруудаар усаар 4 завь урсган, агаараар 2 ширхэг нисгэгчгүй нисэх төхөөрөмж/дрон/ нисгэн, мөн эрэг дагуу морьтой болон явганаар 150 гаруй хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан