Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Автобусаар зорчих бол бичиг баримтаа биедээ авч явах ёстой

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлсэн.

Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах юм. Энгийн үед 98 чиглэлд 964 автобус үйлчилгээнд явдаг бол өнөөдрөөс 98 чиглэлд 859 нийтийн тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, үйлчилгээнд гаргаад байна. Түүнчлэн дээрх 859 автобуснаас гадна вакцинжуулалт, явуулын шинжилгээ, ажиглалтад 156 автобус явж байгаа юм.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын хувьд автобусны хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, автобус хоорондын хугацааг 2-5 минут байлгахад онцгойлон анхаарч, зохион байгуулалтын ажлуудыг хийж байна. Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэд хэрэв нийтийн тээврээр зорчих бол шаардлагатай бичиг баримтаа биедээ авч явах хэрэгтэй гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан