Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРНО

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ХӨСҮТ-д ажиллах үеэрээ Хүчилтөрөгч дамжуулах төвийг өргөтгөх, хүртээмжийг нэмэх зорилгоор хүчилтөрөгчийн үйлдвэр барих шийдвэр гаргасан. Одоогоор ХӨСҮТ-ийн Хүчилтөрөгч дамжуулах төв нь өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600м3 хүчилтөрөгч нийлүүлж, зөөвөрлөдөг. Үйлдвэр ашиглалтад орсноор өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг болон "Ковид-19"-ийн  эмчилгээний өрөөнд шууд дамжуулах, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байх боломж бүрдэнэ. Үйлдвэр  ХБНГУ-ын технологиор цагт нам даралтын (0,5 мРа) хүчилтөрөгчийг 40м3 үйлдвэрлэхээс гадна өндөр даралтын (150мРа) баллоныг цагт 3-4 ширхэг хүчилтөрөгчөөр цэнэглэх хүчин чадалтай. Одоогоор үйлдвэрийн барилгын ажил бүрэн дуусч цахилгааны болон хийн холболтуудыг хийж байна. Энэ долоо хоногт туршилт хийж ажиллагааг нь жигдрүүлнэ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан