Ус бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнө
Люксембургийн төлөөлөгчид Зүрх судасны Үндэсний төв байгуулах төслийн явцтай танилцлаа
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа
А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно
Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж эхэллээ
“Саньяа-2026" Азийн элсний VI наадамд Монгол Улсаас 55 тамирчин өрсөлдөнө
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
Н.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүй
Ардын намынхан Н.Энхбаярын замналаар

МАН-ын шинэхэн удирдлагууд шинэ арга барилаар ажиллаж эхэлжээ. Гэхдээ шинэ гэдгийг хашилтад авах нь зүйтэй байх. Хэтэрхий өндрөөс унахдаа хүчтэй газарддагийг Ардын намынхан сая л ойлгов бололтой. Тиймээс л “шинэ” арга тактик хэрэглэхээр сонгож. Харамсалтай нь, ийм сонголт хийсэн нь МАН-ынханд ер зохихгүй нь. Урьд нэгэн цагт МАН-аас хөөгдсөн Н.Энхбаярын МАХН нэг иймэрхүү сонгодог арга барилыг амжилттай ашиглаж байсан. Тэр нь жижиг нам, улс төрийн хүчин, төрийн бус байгууллагуудыг дагалдагчаа болгох. Өчигдөр МАН-ынхан Иргэний хөдөлгөөний нам, Эх орончдын нэгдсэн нам, Монголын уламжлалын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн намыг дагуулаа болгон УИХ-ын даргад шаардах бичиг гээчийг хүргүүлэв. Хэдхэн хоногийн өмнө Ардын намынхан Сонгуулийн ерөнхий хорооныхонтой уулзсан. Тэдний араас зарим жижиг намын төлөөлөл СЕХ-ны удирдлагуудтай уулзав. Ярьсан зүйл нь үндсэндээ адилхан. Ер нь, сүүлийн үеийн үйл явдалд Ардын намынхан дангаараа бус бусад намыг байнга шахуу чирч явах болсон нь цоо шинэ арга барил ч бас биш ээ.
МАН-аас салан гарсныхаа дараа Н.Энхбаяр МАХН-аа байгуулчихаад төрийн бус байгууллагууд, иргэний хөдөлгөөнүүд жижиг намуудыг цуглуулж, хурал уулзалт хийдэг байлаа. Гэхдээ УИХ-ын сонгуулийн өмнө. Тэд ч гэсэн цагтаа Н.Энхбаяр шиг муу хүн байхгүй гэдэг байснаа умартаж хүзүү сээрээрээ холбогдоод хэсэгтээ л нийлж гүйж билээ. Тэгэхэд МАН засгийн эрх барьж байсан учир бүхий л болохгүй бүтэхгүй болгоныг тэдний буруу гэж байсансан.
Харин одоо байр суурь нь эсрэгээрээ чиглэж МАН-ынхан жижиг намуудыг манлайлан гүйх болж. Бас л байдал нөгөө тийш эргэж Ардын намынхан тоглоомын гадна үлдэж МАХН-ынхан засгийн эрх барилцаж яваа. Тийм ч болохоор МАН-ынхны нүдэнд орсон хог нь МАХН-ынхан боллоо. Өөр нэг ялгаа нь гэвэл тэр үед С.Батболд, У.Хүрэлсүхийн эсрэг Н.Энхбаяр ба жижиг намууд зогсч байлаа. Одоо бол Н.Энхбаяр шоронд орж, С.Батболд, У.Хүрэлсүх нар улс төрийн албан тушаалаасаа огцорсон сул гишүүд болсон. Тэгвэл өнөөдөр Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нар болон жижиг намууд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын эсрэг тоглож эхэллээ. Гэхдээ Н.Энхбаярын арга барилаар л даа. Энд ямар нэг чанарын ялгаа харагдахгүй л байна. Угтаа бол тэд нэг л угшилтай. Нэр нь МАН уу, МАХН уу гэдэг огт хамаагүй. Яг л ижил арга барил ашиглаж, адилхан тоглолт хийж чаддаг гэдэг нь харагдлаа. Хамгийн харамсалтай нь тэдний дунд жижиг намууд бөмбөг шиг өнхөрч буй. Нэг хаалганаас нөгөө хаалга хүртэл. Жижиг намууд хэрэггүй болохын цагт тэднийг хаяад л явдаг. Явах ч болно. Үнэхээр л ивээлдээ авсан юм бол Н.Энхбаяр УИХ-ын сонгуульд зөвхөн МҮАН-тай хамтарч орсон биз дээ. Тэр дунд ганц ч болов иргэний хөдөлгөөнийхөн ороогүйг сануулмаар. Бас нэг зүйл нь аль ялагдсан намын талд ордог өрөвч нам гэж байдаг бололтой. Н.Энхбаярыг дагаж явсан Монголын уламжлалын нэгдсэн нам өдгөө МАН-ынхантай дөрөө харшуулж явна. МАН-ынхан ч гэсэн жижиг намуудыг дагуулж хаа сайгүй гүйж байгаад хэзээ нэг өдөр хаяад зугтах нь тодорхой. МАН, МАХН-ын школ үндсэндээ адилхан юм чинь түүх давтагдах нь мэдээж. Өмнө нь МАХН байсан бол одоо МАН болсон. Хоёр хуваагдаж салаад МАХН, МАН болж өндөглөсөн гэдэг л өнгөц ялгаа бий. Бусдаар бол толины тусгал мэт адил шинж чанартай юм.

0 Сэтгэгдэл