Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
“Хуульчийн Про Боно өдөр-2021” цахим өдөрлөг маргааш болно

НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа буюу “Хуульчийн Про Боно өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдөр уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ жилийн өдөрлөг маргааш зохион байгуулагдах бөгөөд өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Нотариатчдын танхим зэрэг байгууллагууд хамтран оролцоно.

Нийслэл хот “Ковид-19” цар тахлаас шалтгаалан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн зэрэгт шилжсэн байгаа тул иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлыг цахим хуудас болон iLaw аппликейшн, оролцогч байгууллагуудын дараах утсаар зохион байгуулна.

НЗДТГ-ЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан