Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Д.Сумъяабазар: Өдөрт 12-15 мянган иргэн цэцэрлэгт хүрээлэнд амарч, агаар салхинд гарах боломжийг бүрдүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Энэ үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Хамгийн том асуудал зогсоол байдаг. 40 орчим түргэн үйлчилгээний цэгтэй. 20-ынх нь үйл ажиллагааны зөвшөөрлийг сэргээж байгаа. Үлдсэн 20-ынх нь үйл ажиллагааг хуулийн хүрээнд зогсоохоор ярьж байна. Мөн мод усалгааны асуудал хүндрэлтэй учраас жилд 3000-5000 мод тарьдаг. 31 төрлийн мод, модлог ургамал бий. Хүүхдийн тоглоомын талбай нэн шаардлагатай байгаа. Барилгын компаниуд хашаагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар руу тэлж барьсан асуудал бий. Бид албан бичиг хүргүүлсэн. Мөн цэцэрлэгт хүрээлэнд “Playtime” гэх мэт залуучуудыг хамарсан үйл ажиллагаа хийдэг болмоор байна” гэв. Түүнчлэн гүйлтийн зам, дугуйн замаа өргөтгөх боломжтой. Хүрээлэн дотор аялал хийдэг болохыг настай хүмүүс хүсдэг. Тиймээс хүрээлэн дотор явдаг автобус байх хэрэгтэй байгааг ярилаа. Хотын дарга энэ асуудлыг шийдэж өгөхөө илэрхийлсэн юм.  

Энэ жил газрын тосны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ой тохиож байгаа. Ирэх 2022 онд уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой болно.  Ойнуудыг тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд газрын тос, геологи, уул уурхайн салбарынхны хүндэтгэлийн талбай байгуулах санаачилга гаргаж, газрын асуудлыг шийдвэрлэлээ. УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар “Хоёр га газар бүтээн байгуулалтын ажил хийнэ. Хүрээлэнгийн шаардлагаар ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай хийх боломжтой” гэсэн.

Мөн “Гэрэлт гэр” төслийн санаачлагч, хэрэгжүүлэгч Т.Улаанбаатар “220 метр урт гэрэлт гудамжинд нийт 220 км гэрэл ашигласан. Энэ нь Дархан орох хэмжээний гэсэн үг. Азидаа хамгийн урт гэрэлт гудамж. Гэрээг шинэчлэх, Улсын комисс ажиллах шаардлагатай байгаа” гэхэд Хотын дарга залуучуудаа дэмжиж, шийдэл, гарц, гаргалгааг олж, шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хэмжээнд ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн туйлын чухал. Иймээс энэ чиглэлд хотын зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгаа. Өдөрт 12-15 мянган иргэн ирж, цэцэрлэгт хүрээлэнд амарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, агаар салхинд гарах боломжийг бүрдүүлнэ. Засаж, сайжруулах, урсгал засвар хийх зайлшгүй шаардлагатай зүйлс байна. УУХҮЯ-ны төлөөлөл ойн хүрээнд цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө үзэмжийг нэмэх, баруун талаас орж ирэх хаалганд тохижуулалт, үйлчилгээний ажлууд хийхэд хөрөнгө оруулалт гаргаж, хамтран ажиллахаа илэрхийлсэнд энэ салбарын сайд байсан хүний хувьд баяртай байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн төсөв, санхүүжилтийг нэмэхэд анхаарна. Монгол наадам цогцолборт бүртгэлтэй 60 автобус байгаа. Түүний 20-ыг цэцэрлэгт хүрээлэнд өгч, хүүхэд, залуучууд, настай хүмүүс сууж, цэцэрлэгт хүрээлэнтэйгээ танилцах байдлаар зохицуулах санал гаргасныг дэмжиж байна. Улаанбаатарт зүлэгжүүлэлт муу байна. Тиймээс цаашид Улаанбаатар хотыг зүлэгжүүлэх аяныг моджуулах аянтай хамт явуулах ёстой. Үүнийг хийх чиглэлийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Хот тохижилтын газар, Нийслэлийн Байгаль орчны газарт үүрэг, чиглэл өгнө” хэмээн ярилаа.

 

2 Сэтгэгдэл
https://paiza.io/projects/w4KCY41D4OWPgX4gAXSvKQ
BEST NEWS
Хамгийн их уншсан