Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
СӨХ-гүй байрны оршин суугчид орц, орчноо өөрсдөө ариутгах боломжтой боллоо

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд коронавируст халдварын 1015 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 40.396 болсныг ээлжит хурлаараа мэдээллээ.
Халдварын тархалтыг зогсооход иргэд амны хаалтаа тогтмол зүүж, хоорондын зайгаа баримтлах, гараа ариутгах нь нэн чухал бөгөөд ДЭМБ-аас ариутгал, халдваргүйтлийг сайтар хийх шаардлагатайг зөвлөж буй. Тиймээс нийслэлийн удирдлага нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны орчин, автобусны буудлуудын ариутгал халдваргүйтлийг тогтмолжуулсан. Гэсэн хэдий ч зарим орон сууцны орц, цахилгаан шатыг ариутгах ажил хангалтгүй байгаа юм.

Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн хэмжээнд СӨХ-гүй 310 орон сууц байна. Эдгээр байранд нийтдээ 4200 орчим өрх амьдардаг. СӨХ-гүй учраас цар тахлын энэ үед халдваргүйжүүлэлт, ариутгалыг тогтмол хийж чаддаггүй аж. Иргэд энэ талаар дүүрэг болон Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөд мэдэгдэж, ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх ажил, үйлчилгээнд тусгах санал олныг гаргасан юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нөхцөл байдалтай танилцаж, өнөөдөр Баянгол дүүргийн байшин хороолол бүхий 22 хороонд 122 ширхэг автомаксыг хуваарилан олголоо. Ингэснээр СӨХ-гүй дээрх 310 байрны ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр тогтмол хийх боломжтой болж байна.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “СӨХ-гүй байрны оршин суугчдаас гэртээ дэглэмээ мөрдөж байгаа ч орцноосоо халдвар авах эрсдэл өндөр байна гэсэн гомдол олон ирж байна. Тиймээс ОНХС-гийн хөрөнгөөр иргэдийн саналын дагуу ариутгах автомаксыг олгож байгаа юм.  Ингэснээр СӨХ-гүй байран амьдарч байгаа иргэд өөрсдөө ариутгал, халдваргүйжүүлэлтээ өдөр бүр хийх боломжтой болж байна. Цар тахлыг даван туулж, эдийн засгаа тогтворжуулахад иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагчид, төрийн бүх байгууллага гээд бүгдийн оролцоо чухал. Тийм учраас бүгдээрээ дархлаажуулалтдаа бүрэн хамрагдаж, хичээцгээе” гэсэн юм.

Баянгол дүүргийн VI хорооны СӨХ-гүй 32 байранд 560 өрх амьдардаг байна. Эдгээр байруудад 13 ширхэг автомаксыг хуваарилагдсан. Хорооны 28 дугаар байрны оршин суугч Д.Ганболд “Манай хорооны СӨХ-гүй байрууд 10-15 жилийн өмнө ашиглалтад орсон байдаг. СӨХ-гүй учраас маш олон асуудлууд тулгамддаг. Хорооноос хуваарийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байгаа ч хогоо хаяж, дэлгүүр орохдоо гадаах орчноосоо халдвар авах эрсдэл өндөр байна. Тэгвэл өнөөдрөөс эхлээд бид өөрсдөө өдөр болгон ариутгалаа хийх боломжтой болж байгаадаа баяртай байна” гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан