Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Г.Батбаатар: Вакцины бүтэн тун авсан бол ямар ч тохиолдол PCR шинжилгээ хийлгэх шаардлагагүй

 АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар ЭМЯ-ны хэвлэлийн хуралд оролцон, дараах мэдээллийг  өглөө.

Тэрбээр “Манай улсад хэрэглэж байгаа вакцинуудын аюулгүй байдал, хамгаалах чадвар нь эмнэл зүйн туршилт судалгаагаар баталгаажсан тул эргэлзэх зүйл огт байхгүй.

Түүнээс гадна одоо бидний хэрэглэж буй Синофарм үйлдвэрийн вакциныг гаргаж авсан аргыг хүн төрөлхтөн 100 гаруй жил хэрэглэж байгаа.

Мөн АстраЗенека болон Спутник V вакцины аргыг 40 жил хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, ийм олон жил аюулгүй гэдэг нь батлагдсан гэсэн үг.

Нийтийг хамарсан дархлаажуулалтын үед вакцинуудын үр дүнг харьцуулсан судалгаа хийгддэг. Өнөөдөр тэрхүү судалгаа үргэлжилсээр байгаа тул ямар нэг дүгнэлт хийхэд эрт байна.

Аль вакцин илүү дархлаа тогтоож байгаа талаарх үр дүн хамгийн багадаа 6 сараас нэг жилийн дараа тодорхой болно” гэв.

"Вакцины бүтэн тун авсан бол ямар ч тохиолдол PCR шинжилгээ хийлгэх шаардлагагүй"

Үргэлжлүүлэн “Вакцины хоёр дахь тунг хийлгэснээс хойш долоогоос дээш хоносон үедээ л иргэд өөрийгөө бүрэн тун хийлгэсэн гэж ойлгох хэрэгтэй.

Коронавирусийн эсрэг вакцин уг өвчний хүндрэлээс сэргийлэхээс гадна бусдад халдвар тараах магадлалыг бууруулна.

Хамгийн гол нь коронавирусийн эсрэг вакцин нь аюулгүй, амьд вирус агуулдаггүй учир ямар нэг өвчин үүсгэхгүй бөгөөд хүний удмын мэдээлэлд нөлөөлөх ямар ч үндэс байхгүй гэдгийг хэлье.

Мөн вакцины бүтэн тун авсан бол ямар ч тохиолдол PCR шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Учир нь эсрэг биеийн агууламж вакцины бүтэн тун хийсний дараа тодорхой заасан хугацаанд хүрсэн бол дархлаа тогтсон гэж үзнэ" хэмээн онцлов.

 

2 Сэтгэгдэл
Мэрэгжлийн хүн баримттай , нотолгоонд сурилсан ШУ ны үндэслэлтэй юм ярихаар вирус гэдгээ ч сөйн ойлгоогүй их мэдэгч нар таг хэлгүй шүү , бүр нэг юу ч гэмээр юм ???
Mash chuhal medeelel baina Bayarlalaa ENE ugee UOK-iinhond konsul Munhtushigt chihend ni naaldahaar helj ugch uzeerei
Хамгийн их уншсан