Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Булган аймгийн Сэлэнгэ суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна

12.jpg

 

2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 14:40 цагт Булган аймгийн Сэлэнгэ сум Атар /4-р баг/Сөртийн голын адаг гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250км, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км,/  Хангал сум Хялганат тосгоноос зүүн хойд зүгт 130 км зайд ойн түймэр гарсан тухай дуудлагыг хүлээж авсан.

Булган Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Хялганат тосгоны Цагдаагийн хэсэг, Хилийн цэргийн 0243, 0286-р анги, Зэд Хантай Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын алба хаагчид нийт 29 хүн 3 автомашин, 3 морьтойгоор түймрийг бүрэн унтраахаар голомтод ажиллаж байна.

Ойн түймэр гарсан энэхүү газар нь борог өвстэй, унанги мод ихтэй, уулын оройгоор цастай байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан