Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Нийтийн эдэлбэр газрыг 10.22 га талбайгаар нэмэгдүүлж, хамгаалалтад авлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар 6 дүүргийн 21 байршил дахь 10.22 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж, тохижуулахаар тогтлоо.

Үүнд, Баянзүрх дүүрэгт гурван байршилд 0.48 га, Сонгинохайрхан дүүрэгт нэг байршилд 0.11 га, Хан-Уул дүүрэгт есөн байршилд 2.34 га, Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 0.36 га, Багануур дүүрэгт гурван байршилд 6.48 га талбай багтаж байгаа юм.

Нийслэл хотод шилжин суурьшилт нэмэгдэхийн хэрээр барилгажилт эрчимжиж, хотжилт дагасан хүндрэл бэрхшээлүүд нэмэгдсээр байна. Иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор нийслэлийн нийтийн эзэмшлийн амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлж нийтийн эдэлбэрт авч ашиглалт хамгаалалтыг эзэнжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа энэхүү шаардлагад нийцүүлэн дээрх байршлуудыг бүртгэж, барилга барих зөвшөөрөл олгохгүй байхыг Нийслэлийн ИХТ-ын Тэргүүлэгчдээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт үүрэг болголоо.

Ташрамд, Нийслэлийн ИТХ-аас амралт зугаалга, биеийн тамирын зориулалтаар тохижуулах талбайг хамгаалалтад авч, тохижилтын ажлыг жил бүр хийдэг. Тухайлбал, 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га газрыг нийтийн эзэмшлийн эдэлбэр газраар тогтоон, тохижуулсан байдаг.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан