Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зориулалт бүхий 7 барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралдаанаар нийт 3 байршлын  сургууль, цэцэрлэг, эмнэлгийн зориулалт бүхий 7 барилгыг нийслэлийн өмчид бүртгэлээ. Тодруулбал, 2020 онд ашиглалтад орсон Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн спорт залны барилга,  2016 онд ашиглалтад орсон нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн барилга, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын автомашины гаражийн барилга, Чингэлтэй дүүргийн Түргэн тусламжийн төвийн барилга, иж бүрэн цогцолбор бүхий фермерийн барилга болон Сонгинохайрхан дүүргийн 273 дугаар цэцэрлэгийн барилга энэхүү жагсаалтанд багтаж байгаа юм.

 “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, татан буугдсан Капитал банкнаас авах авлагад тооцуулан Баянгол дүүргийн III   хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 51/1 дугаар барилгын таван давхрын 166.73 м.кв  талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалтаар ашиглах байрыг суутган, нийслэлийн өмчид бүртгэлээ.

Түүнчлэн “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын баланст бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг дэвсгэр дэх “Хилчин” хотхоны  халаалтын зуухын барилга болон Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр дэх “Глоб” халаалтын зуухны өргөтгөлийн барилгыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын баланст шилжүүлж, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст бүртгэлтэй ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын "Хово синотрак" маркийн машиныг төрийн өмчид шилжүүллээ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан