Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Гамшгийн эрсдэлийн үнэлгээний сургалт зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Азийн хөгжлийн банктай хамтран гамшгийн эрсдэлийг үнэлэх хууль, эрх зүй, бодлого, бүтэц зохион байгуулалтыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийн санхүүжилт, даатгалыг дэмжих зорилгоор Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний анхдугаар сургалт”-ыг 2021 оны 05 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд үндэсний хэмжээнд цахимаар зохион байгуулж байна.

Сургалтаар “Эрсдэл, эрсдэлийн үнэлгээ, удирдлагын талаарх үндсэн ухагдахуун, нотолгоонд суурилсан гамшгийн эрсдэлийн үнэлгээ, үнэлгээний үйл явц, арга зүй, Монгол Улсын гамшгийн эрсдэлийн үнэлгээний өнөөгийн хууль эрх зүй, институцын орчин”-г танилцуулна.

Сургалтад ОБЕГ, аймаг, нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс, холбогдох яам, агентлаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын нийт 80 гаруй ажилтан, алба хаагчид хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан