Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д 500 мод тарилаа

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан Үндэсний мод тарих өдөр, Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д Гэр бүлийн төгөл байгуулах ажлыг эхлүүллээ.


Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд, Нийслэлийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба болон Хурлын Ажлын албаны төлөөлөл "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д 500 мод тарьсан юм. Цаашид мод тарьсан уг хэсэгт нийслэлийн ИТХ болон ЗДТГ-тай хамтран бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Эмэгтэйчүүдийн зөвлөл улс төрийн нам үл харгалзан нийслэлийн эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Бид энэ онд үндсэн дөрвөн чиглэлийн хүрээнд ажиллахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан сэдэвчилсэн цахим сургалтуудыг зохион байгуулж байна. Мөн өнөөдөр  "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн"-д “Гэр бүлийн төгөл” байгуулах эхний ажил буюу 500 мод тарьж байна” гэв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жилд дунджаар 5000 мод тарьдаг. Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 3000 мод тарих төлөвлөгөөтэй. Тус хүрээлэн нь дангаараа нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг бөгөөд Азидаа зургаадугаарт ордог томоохон хүрээлэнгийн нэг юм.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд 140.000 орчим мод тарин, арчлалтыг жилийн 4 улиралд хийж байгаа. Иймээс манай хүрээлэнгийн модны ургалт 98.5 хувьтай байна. Энэ жил тавдугаар сарын 15-наас эхлэн сарын хугацаанд мод тарих ажил үргэлжилнэ. Иймээс нийслэлчүүд та бүхний өмнө мод тарих ажил нээлттэй байгаа” гэдгийг онцоллоо.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн бүх нийтээр мод тарьж эхэлсэн. Энэ хугацаанд давхардсан тоогоор 1.7 сая гаруй иргэн, 71.800 аж ахуйн нэгж байгууллага нэгдэн 13.7 сая мод, бут тарьжээ.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан