Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын ажлын явц 50 хувьтай байна

Хан-Уул дүүргийн VIII хорооны найман га талбайд барьж байгаа Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын ажлын явц 50 хувьтай байна. Энэхүү бүтээн байгуулалт улсын төсөв болон хандиваар бүтэж байгаа юм. Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын захиалагчаар “Улаанбаатар спорт менежмент” ХК ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж байна.  

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын явцыг шалгаж, “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа. 2023 оны Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод болно. Өмнөх жилүүдэд манай улсад дэлхийн хэмжээний томоохон спортын наадмууд зөвхөн нэг төрлөөр зохион байгуулагдаж байсан бол  Азийн залуучуудын наадмаар спортын 12 төрлийн 100 гаруй арга хэмжээнд 1500 орчим тамирчин ирэх төлөвлөгөөтэй байгаа юм. Мөн тухайн спортын төрлийн хяналтын баг, жуулчид зэрэг олон хүн ирэх учир бэлтгэл ажлыг чанарын өндөр түвшинд хангах хэрэгтэйг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэллээ. 

“Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн ерөнхий зохион байгуулалтын газрын захирал Ц.Бат-Энх “Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах төлөвлөгөөг шинэчлэн баталж, Зохион байгуулах хороог байгуулах хэрэгтэй. Тус наадмыг 2023 оны есдүгээр сард найман хоногийн турш зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тиймээс чанарын шаардлага хангасан, өндөр түвшний тоног төхөөрөмж хэрэгтэй. Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор ашиглалтад орсноор спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучуудын тоо нэмэгдэнэ” гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан