Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХАМТ ОЛОН УЛААНБААТАРАА НОГООН БОЛГОХЫГ УРИАЛЛАА

Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын газраас “Эх дэлхий ногоон байг” бүх нийтийн мод тарих арга хэмжээг энэ амралтын өдөр зохион байгуууллаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон Улаанбаатар хотын ногоон байгууламжийг сэргээх, орчин тойрноо тохижуулах ажилд хамтран ажиллах бөгөөд өдөрлөгийн нээлтэд Аж ахуйн албаны дарга М.Хатанбаатар  оролцлоо. 

Нийслэлийн хот тохижилтын газраас байгууллага хамт олноороо мод, зүлэг тарин, ногоон байгууламжаа сэргээж орчин тойрноо тохижуулахыг Улаанбаатар хотын нийт иргэддээ уриалж, уриалгыг түүчээлэх, иргэдэд хүргэх төлөөлөл болж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ. 

Өнөөдрийн арга хэмжээний үеэр Чингисийн өргөн чөлөөнд 53 ширхэг гоёлын мод, Энхтайваны өргөн чөлөөнд 10 мянган хайлаас мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 63 тоот захирамжаар 5 болон 10 дугаар сарын эхний 7 хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан.  

Монгол Улсын Засгийн газраас дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн “Ногоон хөгжлийн бодлого”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд" зэрэг урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулан баталж, хэрэгжүүлж байна. 

Энэ хүрээнд байгаль орчны нөөцийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах олон талт ажилд  Нийслэлийн  9 дүүрэг, 171  хороо, төрийн болон төрийн бус байгууллагууд,  аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотой мод тарих ажлууд  хүрээгээ тэлж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан