Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Баян-Өлгий аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг 48 цагийн хугацаатай хязгаарлаж тэг зогсолт хийлээ

Баян-Өлгий аймагт коронавируст халдварын дотоодын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан өчигдрийн 17:00 цагаас эхлэн аймаг, сумын төвд орох, гарах хөдөлгөөнийг 48 цагийн хугацаатай хязгаарлаж тэг зогсолт хийж байна.

Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт очиж гэрийн ажиглалтад байсан 1, мөн тусгаарлах байранд ажиглалтад байсан 1 иргэнээс коронавирусийн халдвар илэрчээ.

Гэрийн ажиглалтад байсан иргэн Улаанбаатар хотоос 5-р сарын 23-ны өдөр ирсэн ба энэ сарын 29-нд PCR шинжилгээ өгөхөд халдвартай болох нь батлагдсан юм. Түүний ойрын хавьтал болох 23 хүнийг  тусгаарлаж шинжилгээ авахад таван хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа.

Аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу тухайн хугацаанд хүнсний 8 нэрийн дэлгүүр, шатахуун түгээх станц, эмийн сангуудаас бусад дэлгүүр, зах, худалдааны төв, үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй.

Мөн энэ хугацаанд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудыг тогтоох, шинжилгээ авах ажлыг зохион байгуулах юм байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан