Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Хуульчийн мэргэжлийн шалгалтыг есдүгээр сард зохион байгуулахаар товлолоо

Монголын Хуульчдын холбооны Зөвлөл 2021 оны зургадугаар сарын 05-ны өдөр цахимаар хуралдан дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:

Нэг. Хуульчдын холбооны дүрмийн 4.9 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн холбооны Зөвлөлийн ажиллах журамд нэмэлт оруулав. Тус нэмэлтээр онц байдал, дайн бүхий болон дайны байдал зарласан, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд, эсхүл төрийн эрх бүхий байгууллагаас хугацаа зааж шийдвэр гаргуулахаар хандсан тохиолдолд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэх, Зөвлөлийн ажиллах журамд заасан зарчмыг баримтлан асуудлыг цахим хурлын дэгээр хэлэлцэх зэрэг хурал зохион байгуулахтай холбоотой зохицуулалтуудыг оруулсан.

Хоёр. Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан дараах 3 асуудлыг шийдвэрлэв. Үүнд:

  • 2021 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2021 оны есдүгээр сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлов.
  • Хуульчдын холбооны Зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэлийн хураамжийн хэмжээг тогтоох тухай” тогтоолыг хүчингүй болгож, Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэлийн хураамжийн хэмжээг 80,000 /наян мянга/ төгрөг байхаар шинэчлэн тогтоов. 
  • Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын болон шалгалтын даалгавар дүгнэх комиссын гишүүнд олгох урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоов.

Гурав. Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Залуу хуульчдыг чадавхжуулах замаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн үйл ажиллагаа, хэрэгжилттэй танилцав.

Дөрөв. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн долдугаар бүлэг буюу  “Мэргэжлийн хариуцлагын хороо, түүний ажиллах журам” хүчингүй болсонтой холбогдуулан Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албыг татан буулгахаар шийдвэрлэж, тус хорооны зарим чиг үүргийг хэрэгжүүлэх албан хаагчийг Тамгын газарт шилжүүлэн ажиллуулахаар болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан