Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Он гарсаар 1816 иргэний амь насыг авран хамгаалав

172221092_319169829850396_162283505945568923_n-6zmszwfpgeg0mhum5nxadwitim38wuhcjn98o9w14xs.jpg

Он гарсаар тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 1782 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна.  Үүний улмаас 370 хүн амь насаа алдаж, 357 хүн гэмтэж бэртэн, 153365  толгой мал, амьтан хорогдож, 9,9  сая  төгрөгийн хохирол учирчээ.

Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1816 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 36,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1,5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 70 хувь буюу 1239 нь гал түймэр, 13 хувь буюу 237 нь геологийн гаралтай холбоотой осол,  12 хувь буюу 213 нь  хүний буруутай үйл ажиллагаанаас,  3 хувь буюу 60 нь нь ус, цаг уурын гаралтай, 2 хувь  буюу 33 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,  тус тус эзэлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан