Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 8 аймгийн 17 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 27 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдсэн байна. Усны ослын улмаас 26 хүн нас барсны 6 нь хүүхэд байгаа юм. 

Мөн Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нуруунаас усжих Зэлтэр, Туул гол Лүн, Хэрлэн гол Өндөрхаан сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байдалтай байна.

Түүнчлэн Бэлтэс, Үүр, Хүдэр, Хараа, Ерөө, Орхон, Туул, Шарын гол, Хэрлэн, Онон, Халх, Ховд, Түргэн, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд үерийн аюултай 20 см даван тус тус хүчтэй үерлэж байгаа юм.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх нөхцөл бүрдэх тул ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан