“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
АН-ЫНХАН ТЕГ-Т ХАНДАНА
АН-ынхан сэтгүүлчидтэй сар бүр болздог уламжлалтай. Сонгуулиас болоод энэхүү болзоо хэсэг завсарлаад байсан юм. Тэд энэ уулзалтаа сэргээжээ. Өчигдөр болсон 4:11 уулзалтад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа, АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь нар оролцов. Уулзалтын үеэр сэтгүүлчид УИХ-ын сонгуулийн үеэр Увс аймагт мөнгө тараасан асуудлыг хууль шүүхийн байгууллага хэрхэн шийдвэрлэсэн талаар сонирхож байлаа. Үүнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга “Увс аймагт сонгуулийн үеэр мөнгө тараасан нь баримтаар нотлогдож байхад Тагнуулын ерөнхий газар хариуцлагагүй хандлаа. Манай нам энэ асуудлаар ТЕГ-т хандах ёстой” гэв. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь ажлаа аваад 14 хоног болж байгаа ч хийх ажил их байна гэдгээ дуулгалаа. Тэрээр намаас гарсан бүх шийдвэр шинжлэх ухааны үндэслэлтэй байх болно гэсэн юм. Тиймээс энэ чиглэлд анхаарлаа хандуулж ажиллана гэв.
АН-ынхан ойрын үед шүүхийн эрх зүйн орчинг шинэчлэх, төрийн албыг нийтийн алба болгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хотуудын асуудлыг шийдэх юм байна.
АН-ынхан ойрын үед шүүхийн эрх зүйн орчинг шинэчлэх, төрийн албыг нийтийн алба болгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хотуудын асуудлыг шийдэх юм байна.
0 Сэтгэгдэл
























