Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ Цөлжилттэй тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны төв болон туршилтын талбай байгуулах ажил урагшиллаа Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно
Усны ослын дуудлагаар 2 иргэний амь насыг авран хамгаалав

159A9222-70ahxir7oy4gizk2ki5pwa3iq6nwxpzxmcram9ozrr4.jpg

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу завьт эргүүл ажиллаж эхэлсэн.

Сүүлийн өдрүүдэд голын усны ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид голын усны ослын 2 дуудлагаар 2 иргэний амь насыг авран хамгааллаа.

Тодруулбал /2021.06.12/ Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины амралтын ойролцоо Туул голд 16 настай, эрэгтэй голын салаанд тээгэлсэн дуудлагаар Аврах ангийн алба хаагчид аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж аюулгүй болгосон байна.

Мөн 2021 оны 06 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын 90 гаруй алба хаагч, 20 орчим автомашинтайгаар голын эрэг дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

Түүнчлэн гол усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 936 том хүн, 460 хүүхэд нийт 1396 иргэнд хүргэж, 383 ширхэг сэрэмжлүүлэг материал тарааж, голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 412 автомашиныг холдууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан